Шууд Chart

Касым Жомарт Токаев Казахстанд болсон үймээний гол шалтгааныг нэрлэжээ

2022-01-23 10:08:34

2022 оны эхний өдрүүдэд Казахстан улсад шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн үймээн самуун дэгдсэн нь олон улсын анхаарлыг татсан. Тэгвэл энэ үймээн самууны гол шалтгааныг тус улсын төрийн тэргүүн, баян хоосны ялгаа, нийгмийн зөрүүтэй байдлаас болсон гэж онцолжээ.

Тодруулбал, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев бизнесийн хүрээнийхэнтэй уулзах үеэрээ нийгмийн эмх замбараагүй байдал гарсан гол шалтгаан нь баян хоосны ялгаанд байсан гэжээ. Тэрээр, та бүхний сайн мэдэж авлига хээл хахууль нь даамжирч, дарьтай торхонд чүдэнз зурж орхисон. Болсон үйл явдлууд олон жил нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг илчилж тавьсан. Өнөөдөр бидний өмнө нийгмийн дэг журмыг бүхэлд нь өөрчлөх стратегийн зорилт тулгарч байна. Бидэнд Казахстаны иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн бодит шинэчлэл хэрэгтэй байна гэж дурджээ.  Казахстан улсад 2022 оны эхний өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн.

Жагсаал цуглаан Жанаозен, Актау хотын оршин суугчдиын эсэргүүцлээр эхэлж, дараа нь Алматы болон бусад томоохон хотуудыг хамарсан юм. Казахстаны эрх баригчид нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс нэгдүгээр сарын 19-нийг хүртэл улс орон даяар онц байдал зарласан юм. Мөн хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын “Хамтын аюулгүй байдлын зөвлөл” нь  Казахстан улсад энхийг сахиулах хамтын хүчээ илгээсэн нь, Казахстаны нөхцөл байдал тогтворжуулсан гэж тус улсын төрийн тэргүүн мэдэгджээ.

Нэгдүгээр сарын үйл явдлын улмаас 695 хүнийг онц хүнд гэмт хэрэгтэйд тооцож эрүүгийн хэрэг үүсгээд байна. Тус улсын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, 4578 хүн шархадсан, 225 хүн амь үрэгдсэний 19 нь аюулгүй байдлын албаныхан байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Касым Жомарт Токаев Казахстанд болсон үймээний гол шалтгааныг нэрлэжээ  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй