Шууд Chart

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "МИАТ" ТӨХК-д ажиллалаа

2022-01-25 12:12:25

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "МИАТ" ТӨХК-д зочлон 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан Монгол Улсын Хуулийг "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирт гардуулж өгөв.

Энэ үеэр "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир компанийн өнөөгийн байдал, санхүүгийн хүндрэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулав.

Мөн ЗТХ-ийн сайд Л.Халтар "МИАТ" компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт хийгдэж буй "Royal Flight" компанийн В737-800 агаарын хөлгийн техник үйлчилгээний явцтай танилцаж, инженер техникийн ажилчдын ур чадвараар бахархаж байгаагаа дурдан цаашид агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын зах зээл дээр улам илүү амжилттай ажиллахыг хүсч байна гэв.

Ташрамд дурдахад, "МИАТ" ТӨХК-ийн АХЗҮГ нь агаарын хөлгийн техник үйлчилгээний зах зээлд 2014 оноос амжилттай нэвтэрч, өнөөдрийн байдлаар гадны авиа компаниудын 83 агаарын хөлөгт хүнд болон хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээг үзүүлээд байна гэж "МИАТ" ТӨХК-иас мэдээллээ. 


Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "МИАТ" ТӨХК-д ажиллалаа  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй