Шууд Chart

ДЭМБ: Вакцинжуулалт тэгш бус хүртээмжгүй хэвээр байна

2022-01-25 12:53:43

ДЭМБ-аас энд онд дэлхий нийтээрээ цар тахлыг даван гарна гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа. Энэ зорилгодоо хүрэхийн тулд ирэх долдугаар сар гэхэд дэлхийн хүн амын 80 хувийн вакцинжуулах зорилт тавьсан. Харин ДЭМБ-ын тавьсан зорилт удаашрах магадлал өндөр байна.

ДЭМБ Тедрос Аданом Гейбрейсус  "COVID-19" цар тахал эгзэгтэй үе шатандаа байгаа ч энэ эгзэгтэй үеийг дуусгах арга хэрэгсэл дэлхий нийтэд байгаа гэж өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр, "COVID-19 цар тахал гурав дахь жилдээ тохиож байгаа ч одоо бол бид яг эгзэгтэй үе шатандаа байна. Харин үүнийг дуусгавар болгохын тулд бид хамтран ажиллах ёстой" гэсэн байна. Мөн "Ковакс хөтөлбөрийн хүрээнд 1 тэрбум тун вакциныг аль хэдийн нийлүүлсэн ч бүх улс оронд вакцинжуулалтын хувь хэмжээ харилцан адилгүй байна" гэлээ.

Одоогоор 34 улс нийт хүн амын 10%-д нь вакцин хийлгээгүй, 86 улс 40 хүрэхгүй хувь нь вакцинд хамрагдсан байна. Тиймээс энэ онд Ковакс хөтөлбөрийн хүрээнд 2 тэрбум тун вакцин түгээх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд ДЭМБ улс орнуудыг вакцин нөөцлөхгүй байх, дөрөв дэх тунг нэвтрүүлэхгүй байж вакцин хүрэлцээгүй улс орнуудад хандивлахыг уриалжээ.

Дэлхийн нөгөө талд вакцинд хамрагдаагүй хүмүүс олон байгаа нь эргээд олон хувилбар гарах шалтгаан болж, вакцины нэмэлт тунтай иргэдийг өвчлүүлж байна. Бүгдээрээ тэгш вакцинд хамрагдаж байж гинжин хэлхээнээс гарч чадна. Үгүй бол дараа дараагийн  халдварууд гарах магадлал өндөр байна гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Вакцинжуулалт тэгш бус хүртээмжгүй хэвээр байна  
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй