Шууд Chart

БНСУ: БНАСАУ хоёр далавчит пуужин харвасан байж магадгүй

2022-01-26 11:27:06

Умард Солонгос мягмар гарагт хоёр далавчит пуужин харвасан байж магадгүй гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын армийн эх сурвалж пуужингууд эх газрын байрлалаас нэлээд хол зайд туссан бололтой гэж мэдэгдээд хөөргөсөн газар болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өмнөд Солонгосын арми АНУ-ын хүчинтэй хамтран дүн шинжилгээ хийж байна гэж мэдэгдлээ.

Умард Солонгос хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард далавчит пуужин хөөргөсөн нь батлагдсан. Тус улс тухайн үед шинэ төрлийн алсын тусгалтай далавчит пуужинг амжилттай туршсан гэж мэдэгдэж байсан юм.

Пуужингууд зууван болон найм хэлбэрийн тойрог зам дагуу хоёр цаг, зургаан минут, 20 секунд нисч, 1500 километрийн зайд байгаа оносон байна.

Умард Солонгос он гарсаар ойрхон давтамжтай зургаан баллистик пуужин харважээ.

Тус улсын эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн товчоо өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, “АНУ-ын дайсагнасан бодлого, цэргийн заналхийлэл цаашид анзаарахгүй өнгөрөх аргагүй аюулын шугамд хүрлээ” гэж мэдэгджээ.

БНАСАУ батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх таван жилийн төлөвлөгөөнийхөө дагуу төрөл бүрийн зэвсгийг бүтээж байна. Тус улс удаа дараа пуужингийн туршилт хийж байгаа нь АНУ, Өмнөд Солонгос болон тэдний холбоотнуудад цөмийн болон пуужин хөгжүүлэх хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэж анхааруулах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ: БНАСАУ хоёр далавчит пуужин харвасан байж магадгүй   
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй