Шууд Chart

Монгол, Кубын парламент хоорондын харилцааг идэвхжүүлнэ

2022-01-26 11:51:28

Элчин сайд Ш. Батцэцэг Кубын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Гадаад Бодлогын Байнгын Хорооны дарга Мариа Жоланда Ферерь Гомезтой 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эрүүл мэнд, биотехнологи, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд Парламент дахь эмэгтэй гишүүдийн хамтарсан хуралдааныг зохион байгуулах, парламент хооронд айлчлал харилцан солилцож, зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.


Монгол, Кубын парламент хоорондын харилцааг идэвхжүүлнэ  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй