Шууд Chart

Шинэ вакцины туршилт хийнэ

2022-01-26 12:19:00

Эм үйлдвэрлэгч "Пфайзер" болон "Бионтек" компаниуд дэлхий даяар хурдацтай тархаж байгаа коронавирусний "Омикрон" хувилбарыг онилсон вакцины эмнэлзүйн туршилтаа зарлалаа.

Эрдэмтэд 18-55 насны 1400 гаруй насанд хүрэгчдийг туршилтын журмаар вакцинд хамруулах юм байна. Хоёр болон гуравдугаар тунд хамрагдсан, огт вакцин хийлгээгүй хүмүүст шинэ вакцин хэрхэн нөлөөлөхийг үнэлэх юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоогийн "Пфайзер" вакцин нь "Омикрон"-д өртсөн хүмүүсийг хүндрэх, эмнэлэгт хэвтэхээс хамгаалж байна гэж мэдэгдсэн.

АНУ-ын эмийн компанийн удирдлагууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр вакцин хүний биед үйлчлэх хамгаалалт үгүй болно гэж мэдэгдээд дараагийн дайралтад бэлэн байх хэрэгтэй гэж мэдэгдлээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ вакцины туршилт хийнэ   
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй