Шууд Chart

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиолоо

2022-01-26 15:13:47

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр тохиов.

Манай хоёр орон өнгөрсөн 30 жилийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьжээ.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Беларусь Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Борисевич нар хамтран баталлаа. Энэхүү төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн уулзалт, соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргах, 30 жилийн ойн нэрэмжит Найрамдлын төгөлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  байгуулах зэрэг иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг бүтэн жилийн турш хамтран зохион байгуулахаар тусгасан.

Энэ онд хоёр улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, хөдөө аж ахуйн болон тээврийн харилцааны хамтарсан хороо, ажлын хэсгийн хуралдаануудыг зохион байгуулж, 30 жилийн харилцааны ололт амжилт, үр дүнг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийг тодорхойлно.


Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиолоо  
Үзсэн: 422 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй