
Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг /2022.01.27/
Судлаачдтай ярилцсан ярилцлага: “Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Вангай равжамба Агван-Иштүвдэн”-гийн тухай өгүүлнэ.
“Хэлц үг” буланд: ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал оролцож “хаяа нийлэх, хаяа дэрлэх” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: “банжих, баясгалант хөрөг, бодгаль, бодгальс” зэрэг үгийн утга тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “Авангард, агент, агрегат, акцент” зэрэг үгийн утга тайлбарлана.
Өсөхөөс сурсан үндэсний хэл | ||
Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.