“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль 8 дахь удаагаа Улаанбаатар хот, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулагдаж байна.


Энэ удаагийн фестивальд Нидерландын Хаант Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Австралийн Хамтын Нөхөрлөлийн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас 110 зочид, төлөөлөгчид, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс 600 гаруй оролцогчид оролцож байна.




Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Явган алхалтын холбооноос хамтран зохион байгуулдаг энэхүү фестиваль нь жилээс жилд цар хүрээгээ тэлж, олон улсын найрамдал, нөхөрлөл, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлсэн чухал арга хэмжээ болон өргөжиж байна.



"Улаанбаатар" олон улсын явган алхалтын фестиваль 2026 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулагдана.




| “Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.