Шууд Chart

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив

2022-01-28 17:22:05

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д удахгүй хийх ажлын айлчлал болон “Бээжин-2022” XXIV өвлийн Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдөр утсаар ярьж, санал солилцов.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын “Алсын хараа -2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан үндсэн зорилтууд болон БНХАУ-ын “14-р таван жилийн төлөвлөгөө”, “Бүс ба зам” санаачилга, “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”–д тусгагдсан зорилтуудын харилцан уяалдааны талаар төр засгийн өндөр дээд түвшинд нэгдсэн ойлголцолд хүрэхийн чухлыг онцлоод, Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн ажлын айлчлалыг үр дүнтэй зохион байгуулж, хоёр талын харилцаанд ахиц гаргах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

Сайд Ван И Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоо хамгийн түрүүн илэрхийлсэн гадаад орны төр, засгийн удирдлагуудын нэг гэдгийг онцолж, Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байгааг БНХАУ-ын Засгийн газрын зүгээс чухалчлан үзэж, сайшааж байгааг дурдав.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив  
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй