
Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 7. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 9. Тугчин одтой, 4 ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19):Завгүй өдөр. Хүүхдүүдийн хүмүүжил гэр бүлийн аар саар асуудал нь таныг бухимдуулна. Өнөөдөр хоолны дэглэм барьж дасгал эхлэх өдөр юм. Энэ нь таны оюун ухааныг цэвэрлэж хацарт чинь инээмсэглэл тодруулна. Гэр орны ажилд дарагдан өнжинө. Гэхдээ энэ чинь таны л хийх ажил учир бухимдаж байдлыг хурцатгах хэрэггүй.
Үхрийн орд (4/20-5/20): Оюун санааны шинэ төлөв байдал, өөрчлөлтөнд шилжин орох өдөр болно. Үйл явдал буруугаар эргэхгүй байх тийм замыг үхрийнхэн олж авахад хүндрэлтэй байх болно. Тухайн тодорхой нөхцөл байдлаас хамааруулан төвөгтэй асуудлуудаа шийдвэрлэ. Ямар ч тохиолдолд туйлын болгоомжтой байхыг зөвлөе.
Ихрийн орд (5/21-6/21): Эвгүй хандлагатай өдөр. Бага зэргийн сөрөг нөлөөлөлд өртөж магадгүй. Амралтын өдрүүдээр аялах юмуу салхинд гарах нь таатай бөгөөд ядаж нэг өдөр хөдөө гарч хонох нь сайхан амралт байх болно. Хол байдаг хамаатан садан, хадмуудтайгаа биеэрээ очиж уулзсанаар таны ажлын эрч хүч нэлээн нэмэгдэх байна. Зорилго чинь эцэстээ биелэнэ. Улс төрийн бүлгэм болон бизнес цуглаанд суух нь танд асар их мэдлэгийг өгөх болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Хоёрдмол өдөр. Хүч чадлын тулаан явагдаж байх үед та оюун ухаанаа гамнах хэрэгтэй. Нэг найз чинь танд тусалж магадгүй. Буугаа аваад өөрийн зарчмууддаа тууштай бай, та ялах болно. Шударга бус байдал, луйвар ч үүнийг зогсоож чадахгүй. Хаалгаа түгжээд, өмчөө хамгаалахын тулд хэтэвчнийхээ оосрыг тас атгаад суу.
Арслангийн орд (7/23-8/22): Үр ашигтай өдөр. Гараг эрхэсийн тааламжит нөлөөллөөр та эрч хүчийг бүрэн мэдрэх болно. Өөртэй итгэлтэй байдал огцом өсөх бөгөөд таны тод томруун амбиц амжилтанд хүрэх болно. Шинэ боломж таныг хөгжүүлэх зүйлст бэлэн байж зорилго тэмүүлэлтэй бай.
Охины орд (8/23-9/22): Таатай өдөр. Таны эрч хүч ажлын үр дүнд эерэгээр нөлөөлж эхэлсэн олон ажлаа амжилттай дуусгах болно. Сугар гараг эмэгтэйчүүдийг бага боловч амьдралыг нь ирээдүйтэй өөрчлөх мэдээ хүлээж байна. Аливаа өөрчлөлтөнд бэлэн байж сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээ.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Бухимдуу өдөр. Энэ өглөө та тун чухал бизнесийн уулзалтад оролцох бол сэрүүлгээ ердийн үеийнхээсээ цаг хагасын өмнө тавиарай. Таны амьдралд эргэн тойронд байгаа асуултууд, магадгүй дотоод сэтгэлд чинь маш их жин эзэлж байгаа байх. Хоёр тусдаа замын дунд сонголт хийх нь толгойны өвчин үүсэх шалтгаан болно. Нэгийг нь сонго, дараа нь хэрвээ та дээр гэж бодож байгаа бол хайж ол.
Хилэнцийн орд (10/23-11/21): Завгүй өдөр. Ажил хэргийн холбоотой уулзалтууд ар араасааа дарах нь. Та ердийнхөөсөө илүү завгүй байх бололтой. Мөн та гэр бүлийн болон хүүхдүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг олж үзэх болно. Мөрөөдөмтгий хүмүүсийн хувьд албан тушаал ойрхон мэт санагдана. Гэвч амьдрал дээр тийм ч амар байхгүй нь бололтой.
Нумын орд (11/22-12/21): Сүүлийн хэдэн хоногт танд тохиолдоод байсан хэцүү өдрүүд ард хоцорлоо. Таны амбиц ч өсөх боломжтой. Таны ажлын бүтээмж өндөрсөх тусам та бусдын анхаарлын төвд байх болно. Гэхдээ гэр бүлийнхнийхээ өмнө хүлээх хариуцлагыг ор тас мартаж болохгүй. Эцэг эхийндээ зочилж оройн хоол идэнгээ тэднийхээ сургамжтай үгийг сонсож, сэтгэл санааг нь бага ч гэсэн сэргээгээрэй.
Матрын орд (12/22-1/19): Эрсдэлтэй өдөр. Өглөө босоход чинь л хүүхдүүд тань энэ өдрийг давах эрч хүчийг бөөн бөөнөөр нь өгөх нь. Гэр бүлтэйгээ өдрийг өнгөрөө. Кино жүжиг үзэх эсвэл гэртээ ширээ тойрч суугаад тоглож наад. Салхинд гарах амралт зугаалга зэргийг хойш нь тавь. Учир нь гэмтэж бэртэл авах аюултай байна.
Хумхын орд (1/20-2/18): Санхүүгийн асуудал үр өгөөжтэй харагдаж байна. Шинэ санаагаа хэрэгжүүлэх нь их хэмжээний ашиг орлого оруулах төлөвтэй байна. Энэ өдрийн орой олон нийттэй холбогдох нь үр өгөөжтэй байна. Ах дүү болон хөрш дотны нэгнийгээ эргэж тойрон халамжлах нь эерэг нөлөөг авч ирнэ. Та тэдэн дээр очихдоо тэдний талаарх сэтгэлдээ тээдэг бодлоо нэг нэгэнгүй илэрхийлээрэй.
Загасны орд (2/19-3/20): Хурцадмал өдөр. Таны хүүхдүүд танаас цаг зав гаргахыг хүснэ. Та ажил ихтэй байсан ч гэр бүлдээ цаг зав гаргаж өдрийг гэрийнхэнтэйгээ өнгөрөө. Бусад хүмүүсийн хэлэх муу үгийг бүү сонс. Өнөөдөр та хэт ачаалалтай ажилласнаас стресст орж магадгүй учраас хурд хэтрүүлэхээс зайлсхийж, аль болох л тайван бай. Хэрэв та хүүхдэдээ санаа зовж байгаа бол нэн даруй мэргэжлийн эмчид хандаж хэрэгцээтэй эмчилгээг эхэл.
Өнөөдрийн зурхай /2014.06.07/ | ||
Үзсэн: 1085 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.