Шууд Chart

БНХАУ генийн өөрчлөлттэй үр тариаг хэрэглэх шинэ журам боловсруулжээ

2022-01-29 09:22:18

БНХАУ генийн өөрчлөлттэй үр тариаг хүнсэнд хэрэглэх шинэ дүрмийг нийтэллээ. Ингэснээр үр тарианы чанарыг илүү сайжруулах, хурдан ургуулах боломжтой болж байна гэж тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас даваа гарагт нийтэлсэн шинэ удирдамжид тус улсын үр тарианы аж үйлдвэрийг шинэчлэхэд чиглэсэн олон арга хэмжээ тусгагдсан байна.

Уг журамд генийн өөрчлөлттэй ургамал, үр тарианы туршилтыг хийж дууссаны дараа үйлдвэрлэлийн гэрчилгээ олгохоор заажээ. Эрдэмтэд ген засварлах буюу ургамлын генийг өөрчлөн, өөр төрлийн ургамлын үрэнд суулгаж өгөх нь аюулгүй гэж үздэг. Энэ нь үр тарианы ургалт, амт чанарыг сайжруулахаас гадна дэлхийн хамгийн их хүн амыг тэжээхэд гаргаж байгаа хүчин чармайлт болж байна.

Мөн үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтын нэг хэсэг юм. Бээжин хотын удирдлагууд мөн саяхан генийн өөрчлөлттэй үр тариаг хэрэглэхийг тодорхойлосон шинэ журмыг баталсан.  

Тус улсын ард иргэд хүнснээс гадна мал сүргийн тэжээл болгох генийн өөрчлөлттэй үр тариа тариалах эсэх талаар олон жилийн турш ярьсан. Харин генийн өөрчлөлттэй үр тарианы  журмыг харьцангуй хурдан хугацаанд тодорхойлсон нь зарим улс орнуудаас ийнхүү түрүүлж байна.

Учир нь "Рабобанк" 12 дугаар сарын тайландаа "Хятадын Засгийн газраас генетикийн өөрчлөлттэй тариаланд оруулсан бидний хөрөнгө оруулалтыг харгалзан үзэж ойрын жилүүдэд харьцангуй нээлттэй бодлого гаргана гэж найдаж байна" гэж дурдаж байсан юм.

"Технологийн нарийвчлал нь ердийн үржүүлгээс хамаагүй хурдан бөгөөд өртгийг бууруулдаг. Мөн зарим улс оронд зохицуулалт бага зэрэг төвөгтэй байдаг. Энэ журам нь үнэхээр үр тариа, ургамлын үржүүлгийн үүд хаалгыг нээж байна. Мөн үр тариаг илүү нарийвчлалтай, илүү үр дүнтэй сайжруулах хязгааргүй боломж юм" гэж Origin Agritech компанийн захирал Хан Гэнчэн онцолсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ генийн өөрчлөлттэй үр тариаг хэрэглэх шинэ журам боловсруулжээ  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй