Шууд Chart

Их Британид коронавирусний ихэнх хязгаарлалтыг цуцаллаа

2022-01-29 12:10:51

Их Британийн эрх баригчид коронавирусний "омикрон" хувилбарын тархалтыг бууруулахын тулд олон хязгаарлалтыг нэвтрүүлээд байсан. Харин пүрэв гарагаас хязгаарлалтуудыг цуцалж эхэлснээ мэдэгдлээ.

Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд оны эхэнд өдөрт 200.000 гаруй халдвар авсан гэж мэдээлж байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд энэ үзүүлэлт 50 хувь  буурсан байна.

Томоохон газруудад нэвтрэхийн тулд хүмүүс олон нийтийн газар амны хаалт зүүх, вакцин хийлгэсэн баримт харуулах шаардлагагүй боллоо.

Их Британийн Ерөнхий сайд шинжилгээ нь эерэг гарсан хүмүүсийг бие даан тусгаарлах зэрэг олон хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байна.

Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид “Их Британи “дараагийн алхам руу” шилжиж байна. Хүмүүс ковидтой дасан зохицож, амьдарч сурах ёстой” гэсэн агуулгатай мэдэгдэл хийжээ.

Их Британийн Эрүүл мэндийн албаныхан коронавирусний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо тогтворжсон гэдгийг онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британид коронавирусний ихэнх хязгаарлалтыг цуцаллаа  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй