Шууд Chart

БНХАУ НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарыг Шинжаанд урилаа

2022-01-29 12:26:23

Бээжингийн өвлийн олимпын дараа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарыг Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд урьж байгаа талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөлгч мэдэгдлээ.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетийг урьсан. Манай улс түүнийг бүс нутагтаа угтан авах болно. Хоёр тал энэ айлчлалын талаар харилцан ярилцаж байна” гэжээ.

Мөн тэрбээр айлчлалын зорилго нь солилцоо хамтын ажиллагааг ахиулах явдал бөгөөд энэ асуудлыг бусад орнууд улс төрийн зорилгоор ашиглах оролдлогыг манай талаас эсэргүүцэж байна гэжээ.

АНУ болон бусад улсууд Бээжингийн өвлийн олимпын наадамд төрийн албан хаагчдаа явуулахгүй хэмээн дипломат аргаар бойкотлохоо мэдэгдсэн. Үүний гол шалтгаан нь тэд Шинжаанд хүний эрх зөрчигдөж байгаа гэж үзэн, БНХАУ-ын Засгийн газар, эрх баригчдыг буруутгаж байгаа юм.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет урилгыг хүлээн авсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарыг Шинжаанд урилаа  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй