Шууд Chart

"Иракийн эрх чөлөө" ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчид чуулав

2022-01-29 12:45:43

Энэ сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн Соёлын төвд

ЗХЖШ-ын даргын баталсан "Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө"-нд тусгасны дагуу энэхүү хэлэлцүүлгийг ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газар болон Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсээс зохион байгуулж буй юм.

Хэлэлцүүлэгт "Иракийн эрх чөлөө" дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд 2003 оноос хойш оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 ээлжийн 1200 гаруй цэргийн алба хаагчдыг төлөөлсөн цэргийн багуудын захирагч, удирдах албан тушаалтнууд оролцож, тун сонирхолтой ярилцлагыг өрнүүлэв.

Энэ үеэр Цэргийн баг тус бүрийн үүрэг гүйцэтгэсэн үеийн онцлог, тухайн ажиллагааны үеийн туршлага, сургамж, үр дүн, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлт, тэдэнтэй зохион байгуулсан сургалт бэлтгэл, сэтгэл зүйн болон материал, техникийн хангалт, бүтээлч үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцлоо.

Уг хэлэлцүүлгийн төгсгөлд цэргийн багуудын түүх, туршлага, сургамж, үйл ажиллагааг илтгэсэн баримтат кино, ном, гэрэл зургийн цомгийг бүтээх ажилд ашиглах баримт, дүрс бичлэг, гэрэл зургууд, цэргийн алба хаагчдын дурсамжийг нэгтгэх ажлууд явагдлаа.

Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтсан бүтээлч ажлууд цаашид улам идэвхжиж үргэлжилнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


"Иракийн эрх чөлөө" ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчид чуулав  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй