
Зүүд бол олон зуун жил, тэр ч байтугай олон мянган жил хүн төрөлхтний хамгийн шилдэг ухаантнуудын оюун санааг бужигнуулж байгаа тэр зүйл юм. Яаж ч мэрийлээ гэсэн, албан ёсны шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа тэр зүйл бол зүүд мөнөөс мөн. Зүүд нь бидний ирээдүйг зөгнөдөг гэж олон хүн итгэдэг. Тиймээс эрдэмтэд зүүдний бүх учир битүүлэг асуудлыг тайлбарлахыг эрмэлзэж байгаа нь мэдээж хэдий ч, бас олон зүйлийг ойлгох аргагүй л байна. Тэгээд ч зүүдлэж үзээгүй хүн гэж байхгүй. Хүний тархины хамгийн нууцлаг хэрнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх зарим сонирхолтой баримтуудыг толилуулъя.
1. Хараагүй хүн зүүдэндээ хардаг. Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.
2. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг. Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдлэсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ. Тийм болохоор та ч зүүдлэж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй.
3. Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдлэдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдлэж өнгөрүүлдэг байна.
4. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлөхүйц хүчтэй байдаг. Хүний зүүрмэглэх үедээ зүүдлэсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дараалан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөд ордог байна.
5. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг. Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтаа. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдлэдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.
6. Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдлэдэг гэнэ.
7. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг. Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдлэдэг ч ихэнх зүүд маань бэлэг тэмдгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.
8. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдлэдэг. Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдлэдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи, тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршлаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдлэдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдлэдэг байна.
9. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг. Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдлэвэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.
10. Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог. Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал өндөрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна.
11. Бодит мэдрэмжээс ангид секс хийж байна гэж зүүдлэх нь төдий таашаалгүй ч дур ханахын хувьд та бидний ихэнх нь зүүдэндээ нэг бус удаа дур ханадаг байх юм.
12. Та бидэнд бодит амьдрал дээр болсон явдлаа зүүдлэсэн зүүдтэйгээ андуурах эсвэл зүүдэндээ болсон явдлыг бодитоор мэдрэх тохиолдол цөөнгүй гардаг шүү дээ. Судалгаагаар хүмүүсийн 18% - 38% нь хамгийн багадаа гэхэд нэг “танил” зүүд зүүдлэсэн байдаг бол 70 хувьд нь "дежа ву" хэлбэрээр тохиолддог гэнэ.
13. Хүн бүр зүүдний ертөнцөөр аялдаг ч хүйсийн хувьд харилцан адилгүй зүүдлэдэг. Эрэгтэйчүүд ижил хүйстнийхээ тухай зүүдлэж байхад эмэгтэйчүүд эрэгтэй ч эмэгтэй ч хүний тухай зүүдлэж байдаг.
Хүмүүс зүүднийхээ 90 хувийг мартдаг... | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.