Шууд Chart

Ам гэмтэх нь өөр өвчин үүсэх шалтгаан болдог

2014-06-10 17:00:46

Амны хөндийн салст бүрхэвч гэмтэж үрэвсэхийг “ам гэмтэх” хэмээн нэрлэдэг. Бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолдох бөгөөд шуурхай зөв арга хэмжээ авч чадваас 3-7 хоногийн дотор эдгэрдэг.

Юунаас болж гэмтдэг вэ?

- Төрөл бүрийн нянгаар үүсгэгдэнэ.
- Амны хөндийн ариун цэврийг муу сахидаг, шүд цоорсон хүүхдүүд ангинаар амархан өвчилдөг.
- Багаас нь хэт бэгнэж сургасан хүүхдэд халууцсан үед нь хүйтэн юм уулгах, хүйтэн усанд хөлөө дүрэх, даарах үед амархан цочирдог.
 
Нилээд эртнээс улбаатай уг өвчнийг иргэд ардын уламжлалт арга, эм тан, домоор эмчилдэг байсан нь өнөө ч уламжлагдан ирсэн байдаг. Жишээ нь ам нь гэмтсэн хүүхдийг нагацынх нь морины хазаарын халуун амгайгаар домнодог арга байдаг.
 
Ам гэмтэх нь дангаараа илэрхээс гадна бусад өвчний тухайлбал улаан бурхан корь, улаан эсэргэнэ, ханиад томуу, хумхаа долоох герпес ,мөөгөнцөрийн төрлийн өвчний үед дагалдан илрэх нь бий. Энэ тохиолдолд биеийн эсэргүүцэл нь суларсан хүүхдийн амны хөндийд агуулагдан байсан нянгууд идэвхжин салстыг гэмтээж, үрэвсүүлснээс ам гэмтэх шалтгаан болдог.
 
Нярай хүүхдийн аман дотор, хэлэн дээгүүр цагаан зүйл гарч, хүүхдийн бие чилээрхэн, хоол нойрондоо муудах, уурлаж уцаарлан тавгүйтэх, халуурах шинжүүд илэрдэг нь ам гэмтсэн гэж оношлогддог. Биеийн эсэргүүцэл суларсан, амин дэм дутагдсан, хүүхдийн амыг цэвэрлээгүйгээс эхийн сүү буйлны завсарт үлдэн гашилж мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог. Хүүхдийн амыг сахарын уусмалаар арчиж цэвэрлэснээр цагаан өнгөр амархан арилж эдгэрдэг.
 
Харин насанд хүрэгсдийн хувьд ам гэмтэх нь төдийлэн элбэг тохиолдоггүй ч чихрийн шижин, ходоод гэдэсний архаг өвчтэй хүмүүс, бусад хүнд өвчний улмаас амин дэмийн дутагдалд орсон хүмүүст, тэрчлэн антибиотик төрлийн эмийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд хүндрэл байдлаар илрэх нь бий. Ийм байпдлаар илэрсэн тохиолдолд бие даасан мөөгөнцөрийн өвчин болж даамжрах бөгөөд бусад хүмүүст халдварлах аюултай.
 
Ер нь аливаа төрлийн мөөгөнцөрийн өвчин халдвартай байдгийг анхаарч тухайн хүний хэрэглэж байсан хувцас, гутал зэргийг ойр ойрхон солих, сайтар угааж цэвэрлэн ариутгах, өрөө тасалгаандаа цэвэр агаар тогтмол оруулж байх шаардлагатай.

Ам гэмтэх нь өөр өвчин үүсэх шалтгаан болдог  
Үзсэн: 33354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-04-18 11:50
Гарчигаа уншиж байж хараалаа урсагхад яаанаа шалтгаан гэж байхад эмчилах арга асуух юм эмчилэх арга гээд хаймаар юм
Хаха [118.33.199.xxx] 2018-04-09 17:52
Эргүү новшнууд эмчлэх аргыг нь бичихгүй хүний цаг хумсалсан юм оруулж бх юм писда гэж
Зочин [185.13.106.xxx] 2017-02-17 04:30
Ам гэмтсэний дараа яаж эдгээхийг л мэдэх гэсэн чинь худлаа хэнд ч хэрэггүй юм бичсэн бх юм
Зочин [185.13.106.xxx] 2017-02-17 04:17
Энэ мэдээлэл чинь өөх юмуу булчирхай юмуу . ер нь дох -той хүнд илэрдэг гэж үнэн үү
оман [202.9.41.xxx] 2016-12-24 21:01
яаж үүсэх ньяахав дээ. Дутуу мэдээлэл өгөх юмаа та нар... Яаж эмчлэхийг нь бичээч
Зочин [202.9.44.xxx] 2016-09-28 07:52
Сахарын уусмалаа яаж бэлддэг юм бол оо?
Зочин [103.57.94.xxx] 2016-07-24 11:08
хүүхдийн амны гэмтлийг яаж эмчилвэл оновчтой бол

Бидэнтэй нэгдээрэй