Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.11/

2014-06-11 06:44:04

Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 11. Лхагва гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 13.  Хонгорцог одтой,  9 улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.  Ангараг гараг. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлага  Сэрэхүй. Наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19):  Өнөөдөр эд зүйл худалдан авах, хуримтлуулах, мөнгө хураахад ээлтэй. Та өөрийн хүчиндээ итгэн, гайхалтай итгэлтэй болсон тул олон зүйл амжуулж чадна. Ойрын 7 хоногт төлөвлөгөөгөө биелүүлэхэд сайтар бэлтгэх шаардлагатай. Өнөөдөр жолооны ард бүү хурдал, зам хөндлөн гарахдаа болгоомжтой бай.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Гараг эрхсийн байрлал нь мөнгө өмч хөрөнгөнд үл ойлголцол үүсгэнэ. Бизнесийн харилцаа болон өнгөний үнэлгээ хүлээж авах хэрэггүй. Найз нөхөддөө мөнгө зээлүүлж болохгүй. Энэ нь зарим хүмүүст ашигтайгаар эргэж мартагдах магадлалтай байна. Амьдралын эртний хуучин дэглэм өнгөрч шинэ зүйл ирэх болно. Осол аваараас болгоомжтой яв.

Ихрийн орд (5/21-6/21): Энэ өдөр төөрөгдөлд орно. Таны эрч хүч ердийнхөөсөө бага зэрэг сул байна. Гэвч та энэ өдрийнхөө ажлуудыг амжуулахыг хичээ. Сэтгэлээ тайван тогтуун байлга. Эергээр ханд, энэ нь таны гайхалтай алхам юм. Хэрэв та хэлэх үгэндээ болгоомжтой байхгүй бол санаандгүй байдлаар үл ойлголцолд хүргэж болзошгүй. Эрүүл мэнд хоолны дэглэмдээ анхаарч аливааг бүү хэтрүүл.

Мэлхийн орд (6/22-7/22):  Түншүүдтэйгээ харьцах, сургалт, шинэ ажил эхлэхэд таагүй өдөр. Од эрхэс таны эрүүл мэндэд аюул тулгарч буйг зааж байна. Хэрвээ та аялалд явах, өөрөө машин жолоодох бол зам дээр болгоомжтой бай. Бэртэх, авто осолд орж болзошгүй. Зөн билгээ дага. Архи хэрэглэх, хоолоо ховдоглон идэх нь эрүүл мэндэд хортой.

 

Арслангийн орд (7/23-8/22): Завгүй өдөр. Өдөр бүрийг та өөрийг чинь эрүүл мэндийн асуудалд оруулах гэж байгаа зүйлдээ үрж байна. Мөнгө төгрөгөөрөө танд хөдөлшгүй хөрөнгө болж чадах бодит зүйлд хөрөнгө оруулалт хий. Гайхалтай сонин уран зураг, үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн эд хөрөнгө болно. Төслөө цаг хугацаанд нь амжуулах шийдвэр гарга.
 

Охины орд (8/23-9/22): Таатай өдөр. Бизнесийн болон хувийн карьер хөөх байдалд тань асар том боломж нээгдэж байна. Өнөөгийн нөлөөлөл охины ордныхоны амбицтай байдалд илүү түлхэц болж байна. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх болон тохиролцоо явуулахад хамгийн тохиромжтой цаг бөгөөд нааштай хариу эерэг байдлыг танд авчрах болно. Өөрөөсөө илүү эдгээр боломжуудтай хүсэл мөрөөдлөө хуваалц.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Саадгүй өдөр. Та ойрын хэдэн өдрийн турш гэр бүлийн амьдралдаа өөрийгөө зориулах бололтой. Хэрэв та энэ байгаа байдлаасаа гарч чадахгүй бол уурлаж цухалдсан нэгэн болно. Шинэ хүмүүс таны амьдралд орж ирнэ. Тэдний зарим нь магадгүй тантай үргэлж хамт байна. Та сонирхлын групп, нийгэмлэгтэй танилцах хэрэг гарах бололтой. Гэр бүлд үл ойлголцол, маргаан үүсч болзошгүй.

Хилэнцийн орд (10/23-11/21): Таатай өдөр. Энэ өдөр гэрээ хэлэлцээр дипломат ажил төлөвлөгджээ. Шинээр хүнтэй болзож эхлэхэд хамгийн таарамжтай өдөр. Хамтын ажиллагааны үр дүн ашгаа өгнө. Өнөөдөр та хүмүүсийг ойлгож, энэрэнгүй байх чадамж өндөртэй байна. Завгүй ажиллах, эсвэл завгүй байх шийдвэр гаргах 2-ын хоорондын холбоо нь харилцан ашигтай.

Нумын орд (11/22-12/21): Хоёрдмол өдөр. Хэдийгээр таны дорнын зурлага овжин, зальжин талруугаа байх боловч дараагийн хэдэн долоо хоногийн турш таны эргэн тойронд гайхалтай зүйлүүдээр дүүрэн байх төлөвтэй байна. Та шинэ зурагт авах, тавилгаа шинэчлэх зэрэг нь таны дансыг улайлгах боловч магадгүй танай гэрийн маш их хүмүүсийг аз жаргалтай болгоно.

Матрын орд (12/22-1/19):  Бухимдалтай өдөр. Та дотны хэн нэгэндээ атаархах сэтгэл төрнө. Таны хүмүүсийг зуучилдаг чадвараас тань болоод хүмүүс өөр хоорондоо үүссэн маргааныг шийдвэрлэж өгөхийг хүснэ. Мөн та магадгүй маргааныг эцэслэн тэдний алдааг тэнцвэржүүлж чадна. Сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд та бүх зүйлийг хуулийн дагуу шудрага хийх ёстойгоо мэдэрнэ.

Хумхын орд (1/20-2/18): Амьдралын эрч хүч доогуур байх өдөр. Аливаа үйл ажиллагааг хуучны найдвартай аргаараа хийж гүйцэтгэ. Шинэ арга танд төдий л үр дүнгээ өгөхгүй болов уу. Нөхцөл байдал танаас шаардах туршилт бүү хий. Од эрхэс ганцаар нам гүм байх, хөдөлмөрч сайхан сэтгэлтэй байхыг зөвлөж байна. Тусламж хүссэн хүн бүхэнд өгөөмөр сэтгэлээр ханд.

Загасны орд (2/19-3/20):  Таатай өдөр. Алхах, дугуй унах гэх зэргээр биеийн дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой. Үүнийг өдөр тутмын мөрдлөгөө болго. Санхүүгийн хүндрэлтэй байгаа бол танд эерэг үр дүн авчрах төсвийн төлөвлөгөө гаргаж болно. Том зүйлд санаа зовохоосоо илүү жижиг зүйлсийг сайн анхаар. Ингэснээр та бүх зүйлийг амархан хийж чадна. Мөн аяллын төлөвлөгөөгөө дуусгах болно.

 


Өнөөдрийн зурхай /2014.06.11/  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй