Шууд Chart

Хачирхалтай буяны ажил...

2014-06-11 11:18:12

Хэн нэгэнд туслаж, сэтгэлийн дэм үзүүлэх нь хүн болж төрсний гол утга учир гэдэг. Иймд хүн төрөлхтөн бусдад чин сэтгэлээсээ тус болж буяны гараа сунгасан маш олон хүн, буяны зорилготой цөөнгүй арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл бусдад буян болохын зэрэгцээ хачин этгээд зан үйл гүйцэтгэж бусдад туслах арга хэмжээнүүд байдаг гэнэ. Тэдгээрээс хамгийн “хачирхалтай” хэмээн онцолсон нэгэн явдлыг та бүхэнд хүргэе.

Их Британий жүжигчин, эрсдэлтэй үзүүлбэр үзүүлэгч Роки Тэйлорийг “James Bond”, “Titanic”, “Da Vinci Code”, “Harry Potter & the Deathly Hallows Part. I” зэрэг олон киногоор нь хэн бүхэн мэднэ. Тэрээр 1994 онд “Death Wish” киноны үеэр гал авалцаж байсан байшингаас үсэрч нуруундаа хүнд гэмтэл авч байсан ч энэхүү гэмтлээс хойш 26 жилийн дараа эрсдэлтэй үзүүлбэрээ дахин үзүүлж бусдад буян болохоор шийджээ. Ингээд Роки шатаж байгаа байшингаас дахин үсэрч Их Британий “Remember a Charity” тусламжийн байгууллагад хандив өргөж байсан гэдэг.


Хачирхалтай буяны ажил...  
Үзсэн: 1170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй