Шууд Chart

Веллингтон хотын эсэргүүцэгчид, цагдаа нарын мөргөлдөөний үед хэд хэдэн гал гарчээ

2022-03-03 11:44:51

Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотод, парламентын ордны өмнө эсэргүүцэгчид, цагдаа нарын мөргөлдөөний үед хэд хэдэн гал гарчээ.

Энэ улсад эрүүл ахуйн хязгаарлалт, “КОВИД-19”-ийн вакцинд заавал хамрагдах журмыг цуцлахыг шаардсан эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн хоёрдугаар сарын 8-наас хойш үргэлжилж байна. Цагдаа нар парламентын ордны өмнөх цэцэрлэгт байрласан майхантай эсэргүүцлийг тараах тусгай ажиллагаа явуулж, жагсагчдыг эд зүйлсийг хүчээр нүүлгэн шилжүүлсэн эхэлсэн байна. Энэ үеэр тэд цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн 60 жагсагчийг саатуулжээ.

Гэтэл цагдаа нарт эсэргүүцэл үзүүлэх зорилгоор жагсагчид өөрсдийнхөө майхнуудыг шатаажээ. Тэд өрдсөн гал дээрээ хийн баллон, автомашины дугуй шатаасны улмаас маш их хэмжээний утаа гарсан байна. Эсэргүүцэгчид мөн парламентын ордны эсрэг талын модон дотор түүдэг асаажээ.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн тус улсын олон бүсээс “КОВИД-19”-ийн хязгаарлалтыг эсэргүүцэн ирсэн жагсагчдыг хүлээн авч уулзахгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Тэднийг шившигтэй үйлдэл хийсэн гээд, хотоос нэн даруй гарахыг шаарджээ.

Шинэ Зеланд Улсад өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр коронавирусний омикрон хувилбарын тархалт огцом нэмэгдсэнтэй холбогдуулан түгшүүрийн хамгийн дээд буюу улаан түвшинд шилжээд байсан юм. Хязгаарлалтын энэ түвшний үед аливаа байгууллагад очих, үйл ажиллагаанд оролцоход вакцин хийлгэсэн байх шаардлага тавьж, нийтийн тээвэр, эмнэлэгт амны хаалт зүүхийг шаардаж, зай барих дэглэм мөрдүүлж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Веллингтон хотын эсэргүүцэгчид, цагдаа нарын мөргөлдөөний үед хэд хэдэн гал гарчээ  
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй