Шууд Chart

Киев, Москвагийн хэлэлцээ болно

2022-03-03 12:11:44

Киев, Москвагийн хэлэлцээ болно. Гэхдээ Беларусийн Беловежийн ойд биш, өөр газарт болно гэдгийг Украины талаас мэдээллээ.

Украины төлөөлөгчдийн гишүүн Давид Арахамия “Беловежийн ойд хэлэлцээ болно гэсэн мэдээлэл бодит үнэнд нийцэхгүй. Хэлэлцээ үнэхээр болох ч өөр газар хийнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сүүлд өгнө” хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Тэгвэл Оросын тал хоёр улсын хэлэлцээний хоёр дахь үе шатыг явуулахаар өмнө нь тохиролцсон Беловежийн ойд ирсэн гэх мэдээлэл байна. Оросын талын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский Беларусийн энэ бүсэд ирэхдээ, Украины төлөөлөгчдийг энэ сарын 3-нд хүлээнэ гэдгээ мэдэгджээ. Мөн Беларусийн ГХЯ-наас Киев, Москвагийн ээлжит хэлэлцээнд оролцогчдыг Беловежийн ойн “Анчны байшин” нэртэй газар хүлээн авна гэж зарласан байна. Харин эдгээр мэдэгдлийн хариуд Киевийн талын төлөөлөгчдийн нэг, Украины Ерөнхийлөгчийн захиргааны зөвлөх Михаил Пололяк яриа хэлэлцээ бодитоор эхлэхийг хүлээхийг уриалсан байна. “Хоёр дахь талынхан хэлэлцээрийн ширээнд суугаагүй байхад бодит хэлэлцээ болно гэдэг эргэлзээтэй” гэж тэрбээр мэдэгджээ.

Украинтай хийх хэлэлцээнд Оросын талаас өмнөх хэлэлцээний бүрэлдэхүүнд багтсан хүмүүс оролцож байна.

Орос Укрины эхний хэлэлцээ өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Беларусийн Гомель мужид болж, 5 цаг үргэлжилсэн ч ямар нэгэн тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Киев, Москвагийн хэлэлцээ болно   
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй