
Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 14. Эрхтэний тэнгэрт одтой, 8 цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хоёрдмол өдөр. Өнөөдөр шинэ танилуудтай болгоомжтой ханд. Урьдчилан таамаглах аргагүй үр дүнтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг үргэлж хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрийн боломжоо эрүүл саруул ухаанаар үнэлэх нь бүхий л хямралт нөхцөл байдал дахь хамгийн сайн зөвлөгч байна.
Үхрийн орд (4/20-5/20): Болгоомжлох өдөр. Ямар ч нөхцөлд та өөрийн үзэл бодолдоо бат бэх зогсох нь лавтай. Зарга мэдүүлэг гэх зэрэг бүх хууль эрхзүйн асуудалд болгоомжтой бай. Өрсөлдөгчидөөсөө өмнө хөндлөнгийн бодолд автах бололтой. Тиймээс бизнесийг хийхдээ зөн совиндоо итгэ. Өндөр эрх мэдэлтэй хэн нэгэн таны талд байна.
Ихрийн орд (5/21-6/21): Ширээгээ цэгцлэх хэрэггүй мэйл зэргээ устгахад тааламжтай өдөр бөгөөд хэн нэгэн холоос зочин ирэх гэж байгаа тохиолдолд өрөөгөө цэвэрлэн хэрэггүй зүйлсүүдээ гаргаж хаяарай. Таны байгаа байдал өнөөдрийн хандлагад тэр чигтээ л нөлөөлөх болно. Хүүхдүүдийн аар саар асуудлыг дэвэргэн гэр дүүрэн шуугиан тарих хэрэггүй. Учир нь тэд аяндаа л бүхнийг ухаарах болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Хамт олонтойгоо харилцах, олон нийтийн арга хэмжээнд сайн өдөр. Санаа бодлоо хэрэгжүүлэх, хүсэл тэмүүлэл, зугаа цэнгэлд дуртай зангаа дарахад таатай. Эргэн тойрнынхондоо хайхрамжгүй загнах, дүрсхийн уурлах, их зан гаргах хэрэггүй. Таны тэвчээр, хэрсүү зангаас цаашдын бүх ажлын амжилт шалтгаалах болно.
Арслангийн орд (7/23-8/22): Тогтворгүй өдөр. Бизнесийн гэрээ хэлцэл дээр амжилт олохгүй. Хүмүүсийн саналыг бүү эсэргүүц. Бизнесийн хамтрагчтайгаа маргалдсаны улмаас тэр ашгаа хуваахгүй байж мэднэ. Ганцаараа үүнийг өөрчлөх гэж бүү оролд. Шударгаар ярилцаж хамтрагчдаа санхүүгийн зөвлөгч хөлслөхийг санал болгох хэрэгтэй.
Охины орд (8/23-9/22): Хянуур өдөр. Ажилд орох, ажилтай холбоотой асуудалд аз дайрах магадлал өндөр байна. Өөрийнхөө худалдааны зорилт болон мэргэжлийн асуудал дээр түлхүү ажилласнаар та амжилт өөдөө өгсөх болно. Та болон таны хамтрагч чинь тулгамдаад байгаа асуудалд хангалттай анхаарал төвлөрүүлж чадахуйц завтай болох хүртэл аливаа зүйлийг эхлүүлэх эцсийн шийдвэр гаргахаа түр хүлээсэн нь ухаалаг шийдвэр байх болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг өдөр. Та өнөөдөр зардлаа хэмнэж чадна. Учир нь найз нар зугаа цэнгэлд зарцуулсан мөнгөө хувааж төлөх бололтой. Бусдын үзэл бодолд нээлттэй ханд. Энэ өдөр эмч, эмнэлэгт хандах нь тааламжтай. Настай хүмүүсийн хууч өвчин сэдрэх юмуу хоолны хордлого авах магадлал өндөр байна. Та гадаад үзэмжиндээ анхаарал тавих хэрэг гарна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Гайхалтай өдөр. Өнгөрсөн ажлын үр дүн гарна. Бардам зангаа хэтрүүлэх, бусдыг хэт шүүмжлэх зэргээс хол байж аливаа нөхцөлд хянуур бай. Таны бүтээлч эрч хүч оргилдоо хүрч, та өөрийн авъяас билгээ харуулж, бүхий л төслөө амжилттай дуусгаж чадна. Та өрсөлдөөнд шилдэг нь байх болно.
Нумын орд (11/22-12/21): Завгүй өдөр болж магадгүй. Гэвч заримдаа хэтэрхий юмыг хурдан хийж нэг цагт хэтэрхий олон зүйлийг амжуулах гэж гүйх нь хаанаас эхэлж хаана дуусгахаа мэдэхээ байх үе ирдэг гэдгийг санаарай. Хэдийгээр энэ цаг хугацаа их бүтээлч үе ч гэсэн та бас туршлага хуримтлуулах ёстой гэдгийг санаарай. Уран бүтээлч хүний нүдээр төгс гарцыг хайж ол.
Матрын орд (12/22-1/19): Өнөөдөр зүрх тархи 2 чинь зөрчилдөнө. Хэрвээ шийдвэр гаргахад чинь хүндрэлтэй байвал өөртөө эргэлзэхээ болин бусдын зөвлөгөөг авахаа больчих. Зөн совиндоо итгэж байж л тархи зүрх 2-оо тэнцвэртэй байдалд нь авчирна. Бас та өөрийнхөөсөө өмнө бусдын хэрэгцээнд буюу сэтгэл санаанд нь нийцүүлэхийг хичээ. Олон нийтийн уулзалтаас татгалзаж, өөрийн үндсэн хэрэгцээгээ хариуц.
Хумхын орд (1/20-2/18): Та өөрийн төлөвлөгөөг тодорхой хэрэгжүүлж үйл ажиллагааныхаа ирээдүйг тэлж чадна. Өнөөдөр олон янзын асуудлуудыг үр дүнтэйгээр шийдвэрлэх болно. Өөрийн өмнө ертөнцийн хэмжээний асуудлуудыг бүү тавь. Хэд хэдэн асуудлуудыг нэгэн зэрэг шийдэхээр бүү зүтгэ. Таны хувийн амьдралд таагүй нөлөө үзүүлэх гэнэтийн нөхцөл байдлаас болгоомжлохыг од эрхэс анхааруулж байна.
Загасны орд (2/19-3/20): Бүтээлч өдөр. Уран бүтээлчид шинэ бүтээлээ зах зээлд гаргахад төвлөрөн ажиллана. Галерейн эзэд үзэсгэлэн гаргах талаар бод. Гар бичмэлээ хэвлэлтэнд өг. Боломжийг ашиглаталаа хэр сайн байхаа та мэдэхгүй. Хууль зүйн хэрэг явдал харилцан буулт хийхэд хүрнэ. Энэ үдшийг хамгийн дотны найзуудтайгаа хамт гэртээ гайхалтай сайхан өнгөрүүлж болно. Өөрийн гэрээсээ олж чадахгүй байгаа зүйлийг хайх хэрэггүй.
Өнөөдрийн зурхай /2014.06.12/ | ||
Үзсэн: 996 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.