Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.13/

2014-06-13 06:40:46

Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 13. Баасан гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 15.  Эрхтэний тэнгэрт одтой,  7 улаан мэнгэтэй хөхөгчин туулай  өдөр.  Сугар гараг. Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага  Авахуй. Наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19):  Урьд өдрүүдийн зөрчилт нөхцөл байдал сайжирна. Од эрхсийн байрлал танд ашигтай болж удаан боловч найдвартайгаар ирээдүйн амжилтын сууриа үргэлжлүүлэн тавь. Энэ өдөр хувийн уулзалтанд таатай. Гэвч хуучинсаг үзэл, шатлан захирах ёсонд татагдах нь эв найрамдалтай харьцаа тогтооход саад болно.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Өнөөдөр та эрч хүчээр дүүрэн байх өдөр. Бүх од таны замыг заана. Мөрөөдөлөө дагах бодох сэтгэхээ бүү зогсоо. Харин үлдсэнд нь орчлон ертөнц анхаарал тавих болно. Замд байгаа хэн нэгнийг бүү дорд үз. Эрх чөлөөт байдал чинь дотно харилцаанд сөргөөр нөлөөлж хайртаасаа гомдол сонсох болно. Сонсох цаг гарга. Хэрвээ та хаана яваагаа тайлбарлавал шүүмжлэлээсээ илүү дэмжлэг хүлээж авах болно.

Ихрийн орд (5/21-6/21): Хүндхэн өдөр. Аливаа зүйлийг бүтээх гэж оролдох болно. Асуудлыг шийдвэрлэж тайван ханд. Ажлын өдрүүд дуусаж байгаатай холбогдуулан таниас нэмэлт ажлуудыг шаардах болно. Бусдын алдаатай зүйлсээс болж бурууг нь та хүлээж авч магадгүй учраас үүнд хэт их гэмшсэний хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Хөргөгчөө цэвэрлэн, түргэн хоолнуудаа хаяж, шинэ эрүүл хүнсээр дүүргээрэй.

Мэлхийн орд (6/22-7/22):  Таатай өдөр. Амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Сексийн идэвхи, ирээдүйг зөгнөх чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Өнөөдөр таныг хувийн чанартай болзоо эсвэл нөхөрсөг уулзалт хүлээж байна. Хайрттайгаа аль болох их цагийг хамт өнгөрүүл. Энэ нь та хоёрт хоёуланд нь тааламжтай байх болно. Хувийн амьдралд тань зарим таатай өөрчлөлтүүд гарна.

 

Арслангийн орд (7/23-8/22): Эвтэй байх өдөр. Таны хайр дурлалын харилцаа аз жаргалтайгаар үргэлжилнэ. Хэрвээ та ганц бие бол сайн хичээгээд хайртай хүнтэйгээ учирч чадна. Таны мөнгөний үрэгдэх хэмжээ нэмэгдэх болно. Тиймээс санхүүгийн тооцоогоо нарийвчилж, мөнгөө хадгалахыг хичээгэрэй.

 

Охины орд (8/23-9/22): Од эрхэсийн нөлөөллийн үед та өөрийнхөө хувийн хэрэгцээ болон таны амьдралд сүүлийн үед тохиолдоод байгаа бүх асуудал дээрээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болж байна. Сүүлийн хоёр долоо хоногт хүчин чармайлт эрч хүч нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр зүйлсийг зөв цагт хэрэгцээтэй үйл ажилд зарцуулахыг зөвлөж байна. Өөрийн зүйл дээр ажиллах нь үр бүтээлтэй боловч эрсдэлтэй байгаа харилцааг нөхөх гэж зүтгэх нь дэмий зүйл болно. Ялангуяа өглөөгүүр бүр ч хэрэггүй.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Амрагчид өөрийгөө бага зэрэг зугаацуул. Ирэх долоо хоногийн төлөвлөгөөнүүд аль хэдий толгойд чинь төлөвлөгдсөн учраас одоо үүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг алхамдаа орох хэрэгтэй. Энэ үдшийг өөртөө амралт өгөн өнгөрөө. Настай жинлүүрийнхэний хууч сэдрэх магадлал өндөр байгаа тул биеэ сайн бодоорой.


Хилэнцийн орд (10/23-11/21): Тогтворгүй өдөр. Олон нийтийн цуглаан, хэлэлцээрээ хойшлуулж өөр өдөр товло. Хамтран ажиллах нь бараг боломжгүй зүйл юм. Хамтрагчтайгаа өрсөлдөх нь цаашид хамтран ажиллах боломжгүй байдлыг үүсгэнэ. Бусад бүх зүйлийг мартан, хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулбал зорилгодоо хүрч чадна. Хуулийн асуудал шүүхэд шилжих бөгөөд энэ нь таны хэр их мөнгө төлөхөөс шалтгаална. Санаа зовох хэрэггүй, бүх зүйл хараахан болоогүй байна.

Нумын орд (11/22-12/21): Сэтгэлээр унах өдөр. Дараачийн хэдэн долоо хоногийн турш таамагласан таамаглаагүй олон зүйлүүд тохиолдож болзошгүйг одод зөвлөж байна. Гэр бүлийн хүн, эсвэл хэн нэгэн дотны хүнээс чинь гэнэтийн бэлэг ирж болзошгүй. Зарим нэг таны сэтгэлд бүхлээрээ нийцэхгүй тийм зүйлүүд тохиолдож болзошгүй. Байшингаа худалдах гэж байгаа нумын ордныхны хувьд байршил муутай байдлаас болж бухимдалд орж магадгүй.

Матрын орд (12/22-1/19): Хэрвээ олон ааштай хүмүүс элдэв зарга шүүмжлэлээр таны энэ өдрийг сүйтгэх гээд байвал зүгээр л тэднийг бүү тоо. Бүтээлч сэтгэлгээтэй бай. Зугаа цэнгэл хайр сэтгэл үр хүүхэд гээд бүх үйл явдлууд одоо болж байна. Хэрвээ та ганцаараа байгаа бол өөрийн доторх хүнээ гарч ирэхийг нь зөвшөөр. Үзэг цаас аваад бодож байгаа, харагдаж байгаа бүхнээ бич. Тэгвэл та дотоод сэтгэлтэйгээ улам ойртох болно.

Хумхын орд (1/20-2/18): Таагүй өдөр. Оюун санааны эрэл хайгуул хийх, үнэт зүйлсээ үнэлэх цаг иржээ. Энэ нь амьдралын эрч хүчээ зөв хуваарилах таны чадварт таагүй нөлөө үзүүлнэ. Өнөөдөр хичээл зүтгэл гаргахгүй, ямар нэгэн маргаанд оролцохгүй байсан нь өлзийтэй. Учир нь үр дагавар нь туйлын харамсмаар байх болно. Хүлээцтэй бай.


Загасны орд (2/19-3/20):   Сурган хүмүүжүүлэх өдөр. Хүүхдүүддээ туc дэм үзүүлэх шаардлагатай. Тиймээс та энэ бүхний төлөө цаг заваа үрэх хэрэг гарна. Хэрвээ тэднийг зорьсондоо хүрэхгүй бол тайвшруулан нулимсыг нь арчих нэмэлт нусны алчууртай байгаарай. Таны авъяас чадвар өндөр байж бусдад юу хийж чаддагаа харуулна. Гэвч та мөнгө болон зугаа цэнгэлийн асуудлаас үүдэн найз нөхдөө алдаж болзошгүй. Учир нь та эрсдэлийг үүрэн, мөнгөө буцааж авах нь чухал бус


Өнөөдрийн зурхай /2014.06.13/  
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй