Шууд Chart

ГХЯ, МУИС хооронд санамж бичиг байгуулав

2022-03-26 11:41:23

Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулав. 

Санамж бичигт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Баттулга нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын дипломат алба, гадаад харилцааны салбарын хүний нөөцийг үндэсний хэмжээнд системтэйгээр бэлтгэх, бодлогын судалгааны чанарыг сайжруулах, онол, практикийн уялдаа холбоог дээшлүүлэх, улмаар Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах чадавхийг бэхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.

Cанамж бичгийн хүрээнд гадаад харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх, дипломат албаны дадлагын тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах юм.


ГХЯ, МУИС хооронд санамж бичиг байгуулав   
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй