
Германы иргэд Европын эрчим хүчний хямралаас үүдэлтэй инфляцын өсөлтөөс эдийн засаг нь хүндэрч буй тул эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авахыг эрх баригчид даа уриалж байна.
Берлин хотын оршин суугчид үнийн өсөлттэй тэмцэхийн тулд автомашины хэрэглээгээ багасгахыг дэмжиж байгаа ч инфляцын огцом өсөлт жирийн иргэдийн амьдралыг улам их хямраах вий хэмээн болгоомжлох болжээ. Эрчим хүчний хямралтай тэмцэхийн тулд Германы холбооны засгийн газар хэрэглэгчид болон бизнесийнхний ачааллыг хөнгөвчлөх зорилгоор татаас олгохоор тохиролцоонд хүрчээ.
Энэ хүрээнд шатахууны нэмэлт татварыг түр хугацаанд бууруулан, айл өрхөд татаас олгож, нийтийн тээврээр зорчиход урамшуулах юм байна. Гэвч энэ шийдвэр 6 дугаар сараас нааш хэрэгжих төлөвгүй байгаа аж.
Герман улс Оросын газрын тосны импортыг энэ оны дунд үе гэхэд хоёр дахин бууруулж, 2022 оны эцэс гэхэд газрын тос авахгүй болох төлөвлөгөөтэй байгаагаа тус улсын Эдийн засаг, цаг уур хамгааллын яам мэдэгджээ.
ХБНГУ-ын иргэд эрчим хүчний үнийн өсөлтийг хязгаарлахыг уриаллаа | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.