Шууд Chart

Хатан хаан II Елизабет Зул сараас хойш анх удаа олны өмнө ил гарав

2022-03-30 14:31:46

Их Британийн хатан хаан, эдүгээ 95 настай II Елизабет өнгөрөгч сард хөнгөн хэлбэрийн коронавирусээр өвдсөн тул эмч нар түүнийг аль болох сайн амрахыг зөвлөж байгаа юм байна. Гэвч олны өмнө ил гаралгүй чамгүй удаан хугацаа өнгөрүүлсний эцэст тэрбээр өчигдөр Вестминстерийн ордонд болсон сүмийн ёслолд биечлэн оролцжээ.

Тус ёслол нь өнгөрсөн оны 4 дүгээр сард өөд болсон Хатан хааны эр нөхөр Эдинбургийн герцог Филиппийн дурсгалд зориулжээ.

Хатан хааны ая тухыг хангаж, урт сунжруу ёслолоор чилээхгүй байх үүднээс сүмийн ёслол үргэлжлэх хугацааг 45 минут болгож багасгасан байна. Тэр үеэр Хатан хаанаас гадна түүний үр хүүхэд, ач зээ нар болон Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд, Европын бусад хааны ордны төлөөлөгчид Филипп хунтайжийн дурсгалыг хүндэтгэхээр Вестминстерийн ордонд цуглажээ.

Тухайлбал, үе залгамжлах хунтайж Чарльз гэргий Камиллагийн хамт, Хунтайж Уильям гэргий болон хүүхдүүдийн хамтаар энэ ёслолд оролцжээ.

Харин Хатан хааны ордны үйл ажиллагаанаас хөндийрөөд буй Хунтайж Харри ирээгүй байна. Өчигдөр болсон сүмийн ёслол, Хатан хаан II Елизабеттай 73 жилийг хамтдаа үдсэний эцэст 99 насандаа өөд болсон Филипп хунтайжийн амьдрал, ажил үйлс болоод чин сэтгэлээсээ ивээн тэтгэдэг байсан буяны үйлсийн талаар эргэн дурсах зорилготой байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хатан хаан II Елизабет Зул сараас хойш анх удаа олны өмнө ил гарав   
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй