
Монголбанкны шийдвэрээр “Хадгаламж” банкийг “Төрийн банк”-тай нэгтгэх болжээ. Энэ талаар Монголбанкнаас өнөөдөр 15.00 цагт албан ёсны мэдээлэл өгөх юм байна.
Хадгаламж банк нь 700 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 3000 гаруй ажилтан албан хаагч, 500 гаруй салбар, тооцооны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг томоохон банк юм. Гэхдээ толгой компани болох “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээлсэн 109 сая ам.доллараа төлж барагдуулаагүй байгаа аж.
Тэрээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар болон “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нараар баталгаа гаргуулж, зэсийн баяжмалыг нь барьцаалан уг зээлийг “Стандарт” банкнаас авчээ. Уг зээлээс ердөө зургаан саяыг нь төлж, үүнээс хойш “Стандарт” банкинд ямар ч зээлийн төлбөр хийгээгүй байна. Тиймээс “Хадгаламж” банкийг төрийн мэдэлд шилжүүлж, төлбөрийг барагдуулах шийдвэр гаргасан бололтой байна.
"Хадгаламж" банкны асуудлаар Монголбанкнаас мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 2605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.