Шууд Chart

ОХУ: Байгалийн хийн төлбөр тооцоогоо еврогоор үргэлжлүүлэн төлөхийг зөвшөөрчээ

2022-04-01 10:17:53

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Олаф Шольцтой утсаар ярихдаа Европын орнуудыг байгалийн хийн төлбөр тооцоогоо еврогоор үргэлжлүүлэн хийхийг зөвшөөрсөн байна.

Европын импортлогчид хориг арга хэмжээнд ороогүй "Газпром" банкинд төлбөр тооцоогоо еврогоор хийж болно гэсэн баталгааг Оросоос авсан  гэдгээ Германы засгийн газар мэдэгджээ.

Тодруулбал, энэ сараас Европын орнууд Оросоос авсан байгалийн хийн төлбөр тооцоогоо евро эсвэл америк доллароор Газпром банк руу шилжүүлж, улмаар тус банк төлбөрийг рублиэр Орос руу шилжүүлж болох аж. Германы канцлер Путины энэ байр суурийг бичгээр ирүүлэхийг хүссэн гэж Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

ОХУ нь өөрт нь хориг тавьсан нөхөрсөг бус орнуудын жагсаалтыг гаргаж, тэдгээр орнуудад байгалийн хий нийлүүлсний төлбөрөө рублиэр авна гэж өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэн юм.

Кремлийн хэвлэлийн албаны мэдэгдэлд:  Евро, доллараар төлбөр тооцоогоо үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр нь Оросын байгалийн хийг импортлогч Европын компаниудын гэрээний нөхцөлийг дордуулах ёсгүйг онцолжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Оросын төв банкны валютын нөөцийг Европын холбоо царцаасан учир төлбөр тооцоо хийх өөр арга хэрэгтэй болсныг онцолжээ. Мөн Путин, Шольц нар Оросын байгалийн хийн экспортын төлбөр тооцоог рублиэр хэрхэн хийх талаар хоёр талын мэргэжилтний түвшинд хэлэлцэхээр тохиролцсон тухай Тасс мэдээлжээ.

Их 7-гийн бүлгийн орнууд Москвагийн рублиэр тооцоо хийх шаардлагыг хүлээж аваагүй бөгөөд энэ нь гэрээг зөрчиж байна гэж үзсэн.  Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр төлөх тухай асуудлаас шалтгаалан нийлүүлэлт тасалдсан эсвэл зогссон нөхцөлд Европын хамгийн том эдийн засаг Герман эрчим хүчний нөөц хангамжийг зохицуулах яаралтай төлөвлөгөөг зарласан.

Үүний дараа Австри Германы адил төлөвлөгөө зарлаад байна. Европын эрчим хүчний жилийн хэрэглээний гурваны нэгийг хангадаг Оросын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхийг Москва шаардаж байгаа нь Европын орнуудыг шуурхай арга хэмжээ авахад хүргэж байгаа. Европын холбоо Кремлийн эсрэг дахиад шинэ хориг тавихаар төлөвлөж байгаа, гэхдээ байгалийн хийн төлбөрийг рублиэр хий гэсэн  Москвагийн шахалт ямар байхаас шинэ хоригийн хамрах хүрээ хамаарна гэж Европын эх сурвалж Ройтерсд мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ: Байгалийн хийн төлбөр тооцоогоо еврогоор үргэлжлүүлэн төлөхийг зөвшөөрчээ   
Үзсэн: 595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй