Шууд Chart

Олон улсын атомын энергийн агентлаг Украины цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг хангахад анхаарч байна

2022-04-01 11:01:03

Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Украины өмнөд бүсийн цөмийн эрчим хүчний станцад зочилсон байна. Энэ айлчлал Украины цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг чангатгахад дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ.

Орос Украинд цэрэг дайны ажиллагаа эхлүүлснээс хойш Украины цөмийн станцуудын аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх дээр олон улсын атомын энергийн агентлаг санаа зовниж байгаа юм.

Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаель Мариано Гросси техникийн туслалцаа үзүүлэх үүднээс Украины Эрчим хүчний сайд болон бусад албаныхантай уулзалт хийжээ. Олон улсын атомын энергийн агентлаг хоёр улсын энхийн хэлэлцээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй, мөн Оростой улс төрийн яриа хэлэлцээнд ороогүй боловч Оросын албаныхантай тогтмол холбоотой байгааг Рафаель Гросси мэдэгджээ.

Тус агентлаг Украины нөхцөл байдлыг аль болох богино хугацаанд намжааж, цөмийн байгууламжуудыг Украины эрх баригчдын мэдэлд буцааж өгөхийн төлөө илүү идэвхтэй ажиллахыг чармайж байна.

Украин нь цөмийн эрчим хүчний 4 станцтай, тэдгээр нь дотроо 15 цөмийн реактортой юм байна. Тэдгээрээс Запорожийн цөмийн станц нь Оросын армийн мэдэлд байгаа юм. Түүнчлэн 1986 онд цөмийн ослоос болж хаагдсан Чернобилийн цахилгаан станц Украины нутагт бий.

Тус станцыг ч Оросын арми цэрэг дайны ажиллагааны эхний үед өөрийн мэдэлд авсан. Мягмар гарагийн байдлаар Украинд ажиллаж байгаа цөмийн 8 реактор 2 нь Украины өмнөд нутагт байна. Бусад реакторын үйл ажиллагааг урсгал засвар хийхээр түр хугацаанд хаасан байгаа юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын атомын энергийн агентлаг Украины цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг хангахад анхаарч байна   
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй