Шууд Chart

Оросын цэргүүд Чернобылийн атомын цахилгаан станцыг орхижээ

2022-04-02 11:59:43

Хожим нь оросын тал тус станцын хяналтыг Украинд албан ёсоор буцаан шилжүүлэхээр зөвшөөрөөд байжээ. Олон улсын атомын энергийн агентлаг Чернобыльд өөрийн багийг илгээхээр зэхэж байгаагаа мэдэгдсэн байна.

Оросын цэргүүд Чернобылийн АЦС-ыг сар гаруйн туршид хяналтандаа байлгасны эцэст орхин явснаар тус станцын дэвсгэр газарт одооноос гадны этгээд байхгүй боллоо” гэж Чернобылийн тусгаарлалтын бүс орчмыг хариуцдаг Украины төрийн албаны эх сурвалж мэдээлжээ. НҮБ-ын цөмийн асуудал эрхэлсэн байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг мөн, энэ мэдээллийг нотлоод, техник туслалцаа дэмжлэг үзүүлэх эхний  багаа ойрын үед Чернобылийн атомын цахилгаан станц руу илгээхээ мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оросын цэргүүд Чернобылийн атомын цахилгаан станцыг орхижээ  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй