Шууд Chart

БНСУ-д нэг удаагийн хуванцрын хэрэглээг хоригложээ

2022-04-05 13:17:01

БНСУ байгалийн нөөцийг хэмнэх, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг зохицуулах зорилгоор нэг удаагийн хуванцрын хэрэглээг хязгаарлах тухай хуулийг өнгөрсөн 2018 онд баталсан.

Хуулийн хүрээнд, нэг удаагийн хоолны хуванцрын хэрэглээ болон гялгар уутны хэрэглээг хязгаарласан юм. Гэвч дэлхий нийтэд цар тахал гарч, халдварыг зогсоох хүчин чармайлтын хүрээнд хууль хэрэгжиж хугацааг хэсэг хугацаанд цуцлаад байсан. Харин энэ сарын 1-ний өдрөөс энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

Энэ журмын дагуу ирэх хавраас тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа кофе шоп, ресторан болон хоолны газрууд нэг удаагийн хоолны хэрэгсэл ашиглахгүй. Мөн хүнсний дэлгүүрүүд болон үйлчилгээний газрууд, нэг удаагийн гялгар уутыг үйлчилгээнд  ашиглахгүй болж байна.

Харин үүний оронд, хэрэглэгчид өөрсдөө аягаа авчирч үйлчлүүлэх, дахин боловсруулах боломжтой хэрэглэл ашиглах зэрэг бүтээгдэхүүнээр нэг удаагийн хэрэглээг орлох боломжтойгоос гадна хөнгөлөлт эдлэх боломжийг ч олгодог ийм системд шилжсэн байна.

Хэрэв тухайн иргэн эсвэл аж ахуйн нэгж энэ хуулийг зөрчсөн тохиолдолд 420-2700 хүртэлх америк долларын торгууль ногдуулах аж.

Хууль хэрэгжиж эхэлсэн цагаас энэ төрлийн хог хаягдлын хэмжээ 72 хувиар буурсан өндөр үзүүлэлт гарсан байна. Өмнөд Солонгосын байгаль орчны яамны мэдээлснээр, цар тахлын оргил үед буюу 2020 онд хуванцар хог хаягдлын хэмжээ 19, цаасны хаягдал 25 хувиар өсжээ.

Мөн бусад хуванцар болон гялгар уутны хаягдал 10 орчим хувиар өссөн үзүүлэлтийг харуулсан байна. Тус улсын засгийн газар ирэх 2030 он гэхэд нийт хуванцар хог хаягдлын хэмжээг 60 хүртэлх хувь, харин ирэх 2050 он гэхэд 100 хувь бууруулах зорилт тавьсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-д нэг удаагийн хуванцрын хэрэглээг хоригложээ   
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй