Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.15/

2014-06-15 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 15. Ням гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 17.  Элдэв тэнгэртэн одтой,  5 шар мэнгэтэй улаагчин могой өдөр.  Адъяа гараг. Өдрийн барилдлага Түлэх.  Шүтэн барилдлага  Нэр өнгө. Наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Таагүй өдөр. Өглөөгүүр бүх зүйл аяндаа бүтнэ. Гэвч гарагуудын таагүй байрлал санаагаа хэрэгжүүлэхэд саад болно эсвэл харилцан ойлголцлыг бүрэн алдагдуулна. Хайрттайгаа маргалдах, харилцан гомдох нь харилцааг бүр хөндийрүүлнэ. Сэтгэл хөдлөл хил хязгаараа даван гарч болзошгүй. Зүүд зөнтэй байна. Бусдад бүү ярь.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Одод өнөөдөр сайхан бүхнийг амлаж байна. Хамтын ажилгаанд од гийж та чухал уулзалтын гол дүрд тоголохоор болно. Таны ятгах хүч чадал сайн байна. Худалдаа наймааны хүмүүс маш их амжилттай байх нь эргэлзээгүй. Бүх өнцөгөөс нь амжилт ирж таны амьдралыг сайжруулна. Зарим хүмүүс нууц амрагийн явдалд орооцолдоно. Хэдийгээр энэ нь таалагдсан ч хэсэг хугацааны дараа илэрнэ.

Ихрийн орд (5/21-6/21): Өнөөдөр сурталчилгааны материал болон, ном бичих байдал зэргээ дуусгахад тохиромжтой өдөр. Бодол санаагаа өөрчлөх болон хэн нэгнийг гарган өгснөөр таны мэргэжил боломж олгон үүнийг дагаад асар их ашиг орж ирнэ. Шинэ хэвлэлийн бүтээгдэхүүн хийж байгаа хүмүүс логог нь хялбархан хийхэд амар байвал зүгээр.

 

Мэлхийн орд (6/22-7/22):  Энэ өдөр олон янзын гэнэтийн үйл явдлаар дүүрэн байх болно. Сэтгэл санаагаа тайван байлга. Та бүхний идэвх хариуцлага, урам зориг материаллаг байдлаа дээшлүүлэх сайхан нөхцөл болно. Гол нь өөрийн боломжийг бүү алд. Айлд зочлох эсвэл зочид хүлээн авахад таатай. Зүүдээ мана. Бусдад бүү ярь.

 

Арслангийн орд (7/23-8/22): Эргэлзээтэй өдөр. Хэрэв та хүүхдүүдтэй бол тэд ердийнхөөс ч илүү хүмүүжүүлэхэд хэцүү санагдах болно. Энэ бүхэн өнгөрөх тул бүү ундууц. Хүүхдүүдийг хатуу чанга барихаасаа илүү өөрийн дураараа байхыг нь зөвшөөрвөл гайхалтай үр дүнд хүрнэ. Өөрийгөө завгүй байлгаж ямар нэгэн зүйл хий.

 

Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Өглөөгүүр таны эрч хүч сул байна. Алдагдсан эрч хүчээ орондоо удаан хэвтэн гэр орныхоо асуудлууд энгийн амархан байдлаар хүлээн ав. Гэвч үд дунд эрч хүч чинь эргэн ирэх боловч зарим нь сулбагар хэвээрээ л байх болно. Шургуу хөдөлмөрлөж өөдрөг үзэлтэй байж, урам зоригоор дүүрэн байгаарай. Мөнгөө үрэх нь тийм ч тохиромжгүй үе биш бөгөөд аз сорьсон зүйлд хөрөнгө оруулалт хийх нь танд болон бусдад ч ашигтайгаар эргэх болно.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хөдөлгөөнтэй өдөр. Өнөөдөр жинлүүрийн ордныхны ихэнх хүмүүс тун завгүй байх бөгөөд гараг эрхэсийн нөлөөлөлтэй холбоотой. Олон хүмүүсийн чихцэлдэхийг үл тоон шуудангийн газар очин ил захидалаа шалгах нь. Өнөөдөр таны хийсэн үл хөдлөх наймаа танд нэлээдгүй алдагдал авчирч болох тул та наймаагаа түр хойшлуулсан нь дээр гэдгийг од эрхэс анхааруулж байна.

Хилэнцийн орд (10/23-11/21): Бясалгах өдөр. Таны мөрөөдлийг илэрхийлэх төлөвлөгөө зохио. Мөнгөнд бүү санаа зов. Ид шидэд итгэж, өөртөө гэнэтийн бэлэг барьж магадгүй. Хилэнцийн ордны оюутнууд сайн суралцаж үнэ цэнэтэй судалгаа хийж чадна. Ийм учраас гадуур дэмий сэлгүүцэх хэрэггүй. Хүүхдүүдийн бие тавгүйрлийг сүртээ гэж бодолгүй анхаарахгүй бол танд нэлээд мөнгө эсвэл цаг хугацааг авсан хүнд өдрүүдийг авчирах болно.

Нумын орд (11/22-12/21):  Хэрвээ та сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн бол амьдралын үнэ цэнийг хамгийн их хүртэх болно. Өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлд шууд үгүй гэж хэлээд яагаад тэгж чадахгүй байгаагаа цөөн хэдэн үгээр илэрхийлээрэй. Амбицтай нумын ордныхон шинэ сэргээх, хэрэгтэй сургалтанд хамрагдсанаар эргээд карьер хөөх асуудалд тань тустай байх болно. Чухал найз нөхдөө цуглуулах нь урам зоригийг тань бадрааж өгнө

Матрын орд (12/22-1/19):  Хоёрдмол шинжтэй өдөр. Өглөө жаахан таагүй сэрж магадгүй. Гэхдээ үд дунд гэхэд зүгээр болсон байх болно. Таныг шинэ шинэ адал явдалтай учруулах аялалын талаар бодож эхэлнэ. Хийж дуусаагүй байгаа бүх ажлаа дуусга. Бүх ажлаа цэгцлэх нь орон зайг гаргаж өгдөг. Одоо бол хайртай хүмүүстэйгээ хамт төлөвлөгөө зохиох цаг. Толгой дотроо эргэлдэж байгаа бодлоо тэдэнд хэл.

Хумхын орд (1/20-2/18): Чухал асуудал шийдэх, томоохон эд зүйл худалдах, худалдан авах, гэр бүл болоход ээлтэй өдөр. Өөрийн ажил хэргээ үр ашигтай төлөвлөх, хүчээ зөв хуваарилах таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Хурц ухаан, гайхамшигтай хөгжсөн зөн билэг зорилгодоо хүрэхэд тус дөхөм болно.


Загасны орд (2/19-3/20):   Хэрэв та мөнгө зарцуулахдаа хэт их хязгаарлалттай байгаа бол өөрийгөө хүндэтгэж, өөртөө итгэлтэй байх зарчмыг баримтал. Таны далд байгаа ярвигтай байдлыг гаргаж ирэхэд нэмэр болно. Бүр зарим хэсэгт нь тусалж магадгүй. Од эрхэс таны төрөлхийн араншинг эвдэнэ. Хэрвээ та тамхи татах ч юм уу юманд хорхойсоод байвал удаан хугацаагаар сонирхож чадахгүй.

 


Өнөөдрийн зурхай /2014.06.15/  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй