
Хүлэмжийн хий ялгаруулалтыг улс орнуудын амлаж байгаагаас илүү хурдан бууруулахгүй бол дэлхийн цаг уурын хэм аюулын түвшнээс давах нь гэдгийг НҮБ-ын цаг уур судлаач эрдэмтэд анхааруулжээ.
НҮБ-ын эрдэмтэд улс орнууд дэлхийн дулаарлыг сааруулахын төлөө хүлэмжийн хийгээ одоо л бууруулахгүй бол дараа гэсэн ойлголт байхгүй гэж дүгнэсэн байна.
Засгийн газрууд болон том компаниуд цаг уурын өөрчлөлтийн эсрэг амлалтаа зөрчиж, чулуужсан хатуу түлштэй зууралдсаар дэлхийн дулаарлыг улам өдөөж байна гэж Засгийн газар хоорондын комиссын тайланд дүгнэсэн байна.
Улс орнууд 2015 онд дэлхийн дулаарлыг 21-р зуунд цельсийн 2 хэмээс доогуур барьж, 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхаар тохирч, Парист гэрээ байгуулсан. Гэвч өнөөдөр агаарын хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.1 хувиар нэмэгдсэн, үүний уршгаар байгалийн гамшгийн давтамж мэдэгдэхүйц нэмэгджээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга чулуужсан түлшний дэд бүтцэд оруулж байгаа хөрөнгө оруулалт хүлэмжийн хийн ялгарлыг Парисын гэрээнд заасан хэмжээнд бууруулахад саад болж байна гэж дүгнэжээ.
НҮБ улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтаа биелүүлэхгүй байгааг шүүмжлэв | ||
Үзсэн: 357 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.