
БНХАУ-ын Шанхай хот коронавирусний халдварын тархалттай тэмцэх шинэ төлөвлөгөө гарах хүртэл хотын хэмжээнд хөл хориогоо сунгахаар болжээ.
Өөрөөр хэлбэл, Шанхай хотын нийт 24 сая иргэнийг Пи Си Ар шинжилгээнд хамруулж, шинжилгээний хариу гарах хүртэл хөл хориог цуцлахгүй юм байна. Хэдэн хүнээс халдвар илрэхээс хамаарч, мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ямар хариу арга хэмжээ авахаа шийдэх юм байна.
Хятадын санхүүгийн төв Шанхайд гуравдугаар сарын 28-нд хөл хорио тогтоосон ч халдварын тархалт буурах төлөв одоогоор ажиглагдахгүй байгаа юм байна.
Өнгөрсөн ням гарагт л гэхэд Хятад улс даяар 13 мянга гаруй халдвар илэрснээс 9 мянга гаруй нь Шанхай хотод бүртгэгджээ.
Шанхай хотод хөл хорио сунгалаа | ||
Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.