Шууд Chart

В.Зеленский Оросыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргахыг уриалав

2022-04-06 13:58:05

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хийсэн видео мэдэгдэлдээ Аюулгүйн зөвлөлөөс Орос улсыг хасахыг уриалжээ.

Оросын цэргүүд замдаа таарсан хэн бүхнийг хөнөөж, амь насыг нь золиосолж байна гэж буруутгасан тэрбээр оросууд Буча хотод болсон хэрэг явдлын хариуцлагыг хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна.

Улс руу нь халдан довтолсон Оросын эсрэг арга хэмжээ авч, энх тайвныг сэргээх ямарваа үйлдэл хийх чадваргүй байна гэж Зеленский Аюулгүйн зөвлөлийг буруутган, энэ байгууллагад өөрчлөлт хийхийг уриалжээ. Ингэхдээ Орос, Украины хямралыг шийдвэрлэх чиглэлд НҮБ-ын дипломатчид арга хэмжээ авч чадахгүй нөхцөлд Аюулгүйн зөвлөл татан буугдах нь зүйтэй гэж мэдэгджээ.

Энэ зуур НҮБ-д суугаа ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензя Бучагийн хэрэг явдалд Оросын цэргүүдийг буруутгаж буй зэмлэлийг эрс үгүйсгэсэн байна. Тэрбээр Бучагийн хэрэг ил болохоос өмнө, хойно нийтлэгдэж байсан мэдээ материалуудад түшиглэж Оросын талын баримтуудыг Аюулгүйн зөвлөлд танилцуулсан байна.

Энэ хүрээнд тэрбээр гуравдугаар сарын 30-ны өдөр Оросын цэргүүд Бучаг бүрэн орхин гарсныг сануулаад, хотыг Оросын зэвсэгт хүчний хяналтад байх хугацаанд нутгийн нэг ч иргэн хэлмэгдээгүй, хүмүүс чөлөөтэй зорчиж, үүрэн холбоо ашиглаж байсан” гэж мэдэгджээ.

Буча хотын дарга Федорук дараа өдөр нь Украины зэвсэгт хүчнийхэн хотыг баатарлагаар чөлөөллөө гэж видео мэдэгдэл хийж байхдаа хотынх нь гудамжаар нэг хэвтэж буй 280 цогцсыг анзаараагүй баймгүй” гэж Василий Небензя ярьсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгйин дарга Антонио Гутерреш энэ цаг мөчид гал зогсоох нь нэн тэргүүний шаардлага болж байгааг мэдэгдээд, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар цэргийн гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж эхэлснийг дурдсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.Зеленский Оросыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргахыг уриалав   
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй