Шууд Chart

В.Путин: Гадны компаниуд дахь Оросын хувийг хураах аливаа үйлдэл тал талд хохиролтой

2022-04-06 14:20:18

"Гадаад орнуудын зүгээс компаниуд дахь Оросын хувийг улсын мэдэлд авах аливаа үйлдэл хийх нь аль аль талдаа хохиролтой" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Тэрбээр өчигдөр газар тариалангийн секторыг дэмжих зөвлөгөөний үеэр үг хэлэхдээ ингэж анхааруулсан байна.

Тэрбээр өрнөдийг Орос дээр дөрөөлж эдийн засгийн асуудлуудаа шийдэхийг санаархаж байна гэж буруутгасан байна. Оросын төрийн мэдлийн эрчим хүчний томоохон компани “Газпром”-д Европын зарим улс “засаг захиргааны шахалт” үзүүлж байгаад харамсч байгаагаа Владимир Путин илэрхийлжээ.

Даваа гарагт Герман улс, Германд он удаан жил үйл ажиллагаа явуулж буй “Газпром”-ын салбар компанид зориулж тусгайлан Засгийн газрын агентлаг байгуулсан байна.

“Ассошиэйтэд пресс” агентлагийн мэдээлснээр энэ нь компанийн эзэмшлийг Германы төрийн мэдэлд шилжүүлээгүй учир улсын өмчид авсан бус ирэх есдүгээр сарыг хүртэл түр хугацаанд үйлчлэх засаг захиргааны шийдвэр юм байна.

Өнгөрсөн долоо хоногт “Газпром” компанийн зүгээс тухайн салбарыг өөрт нь хамааралгүй болсон гэж мэдэгдэж байжээ. Гэвч Герман улс тус компанийн шинэ эздийн нэр тодорхойгүй, мөн хэлцэл нь Засгийн газрын холбогдох зөвшөөрөл авалгүй хийгдсэн тул хүчингүй гэж нотолж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

В.Путин: Гадны компаниуд дахь Оросын хувийг хураах аливаа үйлдэл тал талд хохиролтой   
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй