
Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэх, улс төрийн шахалтаа нэмэгдүүлэх хүрээнд 5 дахь удаагийн багц хориг арга хэмжээ авч байна.
Европын холбоо Оросын эрчим хүчний салбарыг "онилж", ирэх наймдугаар сараас тус улсын нүүрсний импортод хориг тавьж байна. Энэ нь Европын холбоо Оросын эрчим хүчний салбарыг онилж гаргасан, анхны хориг арга хэмжээ болж байна. Гэвч нөгөө талд Оросын эрчим хүчнээс хамаралтай Европын холбооны хувьд томоохон сорилт болж байна.
Европын холбооны орнууд ОХУ-аас жилд дунджаар 4 тэрбум еврогийн өртөг бүхий 57 сая тонн нүүрс импортоор авдаг юм байна. Энэ нь холбооны орнуудын жилийн хэрэглээний 45 орчим хувийг хангадаг юм байна. Үүний зэрэгцээ 10 тэрбум еврогийн өртөг бүхий хагас дамжуулагч зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлаж байгаа юм байна.
Мөн Европын холбоо Украинд 500 сая еврогийн өртөг бүхий батлан хамгаалахын хэрэгсэл, зэвсэг нийлүүлэх тухай санхүүжилтийг баталлаа. Ингэснээр Украинд үзүүлж буй Европын холбооны дэмжлэг 1.5 тэрбум еврод хүрч байна.
Гишүүн орнууд хориг арга хэмжээ хэр хугацаанд үргэлжлэх асуудалд хуваагдмал байр суурьтай байна. Зарим орон, тухайлбал Герман, Австри эсрэг саналтай байна. Хэрвээ хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн нөхцөлд Европын холбооны нүүрсний хэрэглээг хэрхэн хангах вэ гэдэг асуудал гишүүн орнуудад тулгарч байна.
Юуны түрүүнд АНУ Европт түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна гэж олон улсад харж байна.
Бусад улс орны тухайд, тухайлбал Индонез, Австрали улсууд Европын холбоонд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломжийн талаар судлах нь зүйтэй гэж зарим гишүүн орнууд үзэж байна.
Европын холбоо ОХУ-ын нүүрсний импортод хориг тавилаа | ||
Үзсэн: 380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.