
Уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэн гарч буй хямрал бол хүн төрөлхтний эрүүл мэндийн хямрал юм. Зөвхөн агаарын бохирдлын улмаас дэлхийн хэмжээнд жилд 7 сая хүн нас барж, 99 хувь нь бохирдсон агаараар амьсгалж байгаа тухай сүүлийн үеийн судалгааг ДЭМБ-аас танилцуулжээ.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд тохиодог Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан ДЭМБ-аас уур амьсгалын хямралын нөлөөллийг бууруулахад хүчин чармайлт гаргаж ажиллахыг улс орнуудад хандан уриалж байна.
Цаг агаарын эрс тэс үзэгдэл, биологийн төрөл зүйлийн хомсдол, газрын доройтол, усны хомсдол зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үүсч бий болж байгаа хямрал нь хүний эрүүл амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж байна. Гэвч энэ хямралыг үүсгэгч гол хүчин зүйл нь хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ. Тухайлбал, хэт боловсруулсан эрүүл бус хоол хүнс хэрэглэх нь таргалалт, цаашлаад хорт хавдар, зүрхний өвчлөлийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлын 3-ны нэгийг үүсгэж байна. Иймд экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр хүн төрөлхтний эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, сайн сайхан нийгмийг бий болгох зайлшгүй шаардлагатай байгааг НҮБ-ын Эрүүл мэндийн агентлагаас онцолж байна.
ДЭМБ-аас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж буй, эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлах, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүний хэрэглээний зохистой хэв маягийг бий болгохыг дэлхийн улс орнуудад хандан уриалж байна.
ДЭМБ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахыг уриалж байна | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.