Шууд Chart

Дмитрий Песков: ОХУ Украин дахь ажиллагаа нь удахгүй дуусна гэж найдаж байна

2022-04-10 11:23:57

Украин дахь цэргийн тусгай ажиллагаа ойрын ирээдүйд дуусна гэдэгт Орос улс найдаж байна гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

Тэрбээр   Английн “Скай Ньюс” телевизэд өгсөн ярилцлагадаа “Манай арми энэ ажиллагааг зогсоохын тулд чадах бүхнээ хийж байна. Ойрын ирээдүйд энэ ажиллагаа зорилгодоо хүрэх юм уу эсвэл Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээний дүнд эцэслэнэ гэж бид найдаж байна” гэж мэдэгджээ.

Сүүлийн нэг сард хурцадсан Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах арга замуудыг эрэлхийлэхийн тулд Москва, Киев хэд хэдэн удаа энхийн хэлэлцээ хийсэн. Хоёр талын төлөөлөгчид эдгээр яриа хэлэлцээний үр дүн нь Орос, Украины хурцадмал байдлыг намжаахад чухал үндэс суурь болно гэж үзэж байгаа ч үндсэн санал зөрөлдөөн одоо хэр шийдэгдээгүй байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дмитрий Песков: ОХУ Украин дахь ажиллагаа нь удахгүй дуусна гэж найдаж байна  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй