Шууд Chart

Их Британийн Ерөнхий сайд Киевт очлоо

2022-04-10 11:28:39

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Киевт уулзаж, цэргийн тусламж үзүүлэхээ амлалаа.

Тодруулбал, 120 хуягт машин, хөлөг онгоцны эсрэг пуужингийн шинэ систем бүхий цэргийн тусламж үзүүлэхээр болсон гэж Их Британийн ерөнхий сайдын албанаас мэдэгдлээ. Энэ нь түүний баасан гарагт зарласан 130 орчим сая ам.долларын цэргийн дэмжлэгээс гадна, нэмэлт тусламж юм.

Уулзалтын дараа нийтэлсэн дүрс бичлэгт Жонсон “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Буча, Ирпин зэрэг газруудад хийсэн үйлдлийг дайны гэмт хэрэг гэж тодорхойлж, Оросын цэргүүд ухарч байгаа нь тактикийн шинжтэй бөгөөд Путин одоо Донбасс болон зүүн хэсэгт дайралтаа эрчимжүүлэх гэж байна” гэж мэдэгдсэн байна.

Зеленский Их Британийн ерөнхий сайдын дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлэн, Их Британи болон бусад улс орнуудад ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг  эрчимжүүлж, Оросоос эрчим хүчний импортыг бүрмөсөн хориглохыг уриалжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Киевт очлоо   
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй