Шууд Chart

Цэвэрлэгээний бараа материал нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2022-04-11 08:36:01

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн 2022-2023 оны Цэвэрлэгээний бараа  материал нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох.

Сонгон шалгаруулалтын дугаар: 2022. А/36

МҮОНРТ-ийн 2022-2023 оны Цэвэрлэгээний бараа,  материал нийлүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар  сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материал болон үнийн саналаа  ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй эрх бүхий этгээд дараах материалыг заавал ирүүлнэ.

Үүнд:

1.    Компани, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх/

2.    Компанийн танилцуулга

3.    Тухайн бараа бүтээгдэхүүний чанар стандартын гэрчилгээ /хуулбар/  

4.    Санхүүгийн тайлан, мэдээлэл /2020-2021 оны/

5.    Татварын  байгууллагад өр төлбөргүй эсэх тодорхойлолт

6.    Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн талаарх мэдээлэл /гэрээний хуулбар/

7.    Үнийн санал /НӨАТ, болон бусад татвар шимтгэл багтсан байх/

Бусад  /нэр төрөл, тоо ширхэгийн/ дэлгэрэнгүй мэдээллийг МҮОНРТ-ийн 70117004 /дотуур утас 2170/ дугаарын  утаснаас авна уу.

Үнийн санал ирүүлэх хугацаа:
2022 оны 04 дүгээр сарын 15-ны  өдрийн 17:00 цагаас өмнө

Үнийн санал ирүүлэх хаяг:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр.  

Нийтэлсэн: MNB тендер

Цэвэрлэгээний бараа материал нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй