Шууд Chart

Австрийн канцлер ОХУ-ын ерөнхийлөгч В. Путинтэй уулзана

2022-04-11 14:52:25

Австрийн канцлер Карл Нехаммер Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа бямба гарагт дайнд нэрвэгдсэн Украины Буча хотод очжээ. Тэрбээр өмнө нь Европын холбоо "дайн зогсох хүртэл" Оросын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж амалж байсан. Мөн элчин сайдын яамны ажилтнуудаа Украины баруун хэсгээс Киев рүү буцаан шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Канцлер Карл Нехаммер Украины нөхцөл байдлыг өөрийн нүдээр харсны дараа, даваа гарагт Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, Украин дахь үйл ажиллагааг таслан зогсоох хэлэлцээ хийхийг хичээнэ гэж мэдэгдлээ. Ийнхүү тэрбээр 2 дугаар сард цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш ОХУ-д айлчилж, Путинтэй нүүр тулан уулзсан Европын холбооны гишүүн орнуудын анхны удирдагч болох юм.

Австри нь байнгын төвийг сахисан орны хувьд НАТО-гийн цэргийн эвслийн гишүүн биш юм. Нехаммер ням гарагт твиттер хуудаснаа өөрийн улс цэрэг зэвсгийн хувьд төвийг сахисан боловч  ОХУ, Украинд явуулж байгаа үйл ажиллагааны эсрэг тодорхой байр суурьтай байгаагаа жиргэжээ. Уулзалтын үеэр Австрийн удирдагч гал зогсоох, хүмүүнлэгийн коридор байгуулахыг уриалах төлөвтэй байна.

Тэрбээр Зеленский болон Европын комиссын удирдагч Урсула фон дер Лейен нарт Орост хийх айлчлалынхаа талаар хэлсэн тухайгаа мэдэгдсэн.

Мөн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт ерөнхийлөгч Путин, Нехаммертай хэлэлцээ хийнэ гэж төрийн мэдээллийн ТАСС агентлагаар дамжуулан баталгаажуулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрийн канцлер ОХУ-ын ерөнхийлөгч В. Путинтэй уулзана  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй