Шууд Chart

Австралийн холбооны сонгууль ирэх сарын 21-нд болно

2022-04-11 15:20:26

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон холбооны сонгуулийг тавдугаар сарын 21-нд явуулах болсноо зарлалаа.  Тэрбээр нийслэл Канберра хотод амбан захирагчтай хэлэлцээ хийснийхээ дараа ийм тов зарласан байна. Тэрбээр "Энэ бол хүчтэй байх эсвэл тодорхойгүй байх хоёр янз ирээдүйн дундах сонголт юм. Өөрөөр хэлбэл, таны мэддэг засгийн газар болон таны мэдэхгүй, сөрөг хүчний хөдөлмөрийн намын аль нэгнийг  сонгох сонголт" гэж ням гарагт хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.

Харин сөрөг хүчний Хөдөлмөрийн намын удирдагч Албаниз, орлогч нь Моррисоныг "хоёр нүүртэн, худалч" гэж нэрлэж байсныг онцлоод "бид илүү сайн хийж чадна, хийх ч ёстой" гэжээ. "Цар тахал нь бидэнд нөхцөл байдлыг илүү сайжруулах, илүү сайхан ирээдүйг бий болгох боломжийг олгосон, Хөдөлмөрийн намд ийм ирээдүйг байгуулах бодлого, төлөвлөгөө бий" гэж тэрээр ням гарагт хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.

Одоогийн ерөнхий сайд Скотт Моррисон бол, 2007 онд Хөдөлмөрийн намын Кевин Радд-д ялагдал хүлээхээсээ өмнө дөрвөн ч сонгууль дараалан ялалт байгуулж байсан Жон Ховардсаас хойш бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлж байгаа баруун төвийн үзэлт анхны удирдагч юм. Өмнөх есөн сонгуулийн долоод нь ялалт байгуулж байсан Либерал эвсэл энэ удаа дахин ялалт байгуулахад тун амаргүй байж магадгүй гэж улс төрийн шинжээчид үзэж байна.

Скотт Моррисоны удирддаг эрх баригч эвсэл төлөөлөгчдийн танхимд 76 суудал эзэлж байгаа нь эрх мэдлээ хадгалахад шаардагдах хамгийн бага суудал юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн холбооны сонгууль ирэх сарын 21-нд болно  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй