
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагийн шөнө ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ, Оросын цэргүүд Украины зүүн хэсэгт цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж байгааг анхаарууллаа.
Тэрбээр, "Оросын цэргүүд манай улсын зүүн хэсэгт илүү том ажиллагаа явуулахаар төлөвлөж байна" гэж “Ассошиэйтэд пресс” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн юм.
Германы канцлер Олаф Шольцтой хийсэн хэлэлцээний үеэр Зеленский, “Оросын эсрэг хориг арга хэмжээг хэрхэн чангатгах, энх тайван тогтоох хүчин чармайлтын хүрээнд Орост ямар шахалт үзүүлэх тухайд санал солилцсон юм. Германы байр суурь сүүлийн үед Украины тал руу хандаж байгааг тэмдэглэхэд таатай байна" гэж Зеленский энэ үеэр онцолжээ.
Түүний энэ мэдэгдлийн дараа Украины ерөнхийлөгчийн зөвлөх, Оростой хийж буй хэлэлцээнд оролцогчдын нэг Михайло Подоляк улсаа бэлэн байдалд байна гэжээ.
Михайло Подоляк өнгөрсөн бямба гарагт Украины телевизээр, "Зүүн бүс нутаг, түүний дотор Донбассад бид ялах ёстой. Үүний дараа Украин, ОХУ-тай бодитой хэлэлцээ хийх байр суурьтай болно” гэж мэдэгдсэн юм.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт, тус улсын хүчнийхэн Украины “Газар-Агаар” ангиллын пуужингийн системийг Харьковын ойролцоо болон зүүн бүсийн бусад газарт устгасан тухай мэдээлсэн байна.
Зеленский: ОХУ Украины зүүн бүсэд ажиллагаа явуулахаар бэлтгэж байна | ||
Үзсэн: 502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.