Шууд Chart

НАСА: Металл сүүлт од руу сансрын хөлөг хөөргөхөөр зэхэж байна

2022-04-12 13:26:40

Нарыг тойрон, Ангараг, Бархасвадь гарагуудын хооронд эргэдэг төмрөөр баялаг сүүлт одон дээр тун удахгүй Дэлхийн биет бууж магадгүй байна. Учир нь НАСА-гийн инженер техникчид тухайн сүүлт одыг шинжлэхээр сансрын хөлөг хөөргөхөөр зэхэж байгаа аж.

Пасадан дахь НАСА-гийн тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн ажилтнууд Флоридагийн Канавералын хошуунаас энэ оны сүүлээр хөөргөхөөр төлөвлөж байгаа нисгэгчгүй аппаратынхаа сүүлийн туршилтуудыг хийж байна.

Энэ талаар “Энэ маань, бидэнд үнэхээр чухал суурь судалгаа явуулахад тус болох тун ер бусын сансрын хөлөг болж байгаа юм. Өмнө нь хэний ч хүрч судалж байгаагүй сүүлт од руу бид очих гэж байна”  гэж тус төслийн удирдагч Генри Стоун ярьжээ.

Сансрын хөлөг нь “Сайки” хэмээн нэршсэн сүүлт одыг тойрсон тойрог замаар 21 сарын турш аялж, 2026 оноос тухайн сүүлт одны шинж чанар, түүний юунаас үүсэн бүрэлдсэнийг тогтоох шинжилгээ судалгаа эхлүүлэх юм байна.

Төслийн системийн инженер Дэвид О: Би энэ төсөлд, самбар дээр зурсан санаа төдий байхаас нь эхлээд 9 жилийн турш ажиллаж байна. Гэтэл өнөөдөр хөлгийг хөөргөхөд ийм ойрхон болсныг бодохоос гайхалтай санагдаж байна.

Энэ удаагийнх мөс, эсвэл чулуулгаас бүрдсэн бус металл бүтэцтэй сүүлт одыг судлан шинжлэх анхны хөлөг гэдгээрээ онцлог юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАСА: Металл сүүлт од руу сансрын хөлөг хөөргөхөөр зэхэж байна   
Үзсэн: 496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй