
Сүүлийн хоёр жил шахмын хугацаанд анхны аяллын хөлөг онгоц даваа гарагт Сидней хотын усан зогсоолд ирж зогсжээ. “P&O Australia” компанийн эзэмшлийн “Pacific Explorer” онгоц дан хөлгийн багийнхантайгаа энд хүрэлцэн ирсэн байна.
Тус онгоц нийт 1998 зорчигч хүлээн авах боломжтой уг хөлөг, бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөлд 924 ажилтан үйлчилгээнд гардаг. Австралийн хэвлэлүүдэд мэдээлснээр, хөлөг онгоц 5 дугаар сарын 31-нд Брисбен рүү хөдлөхдөө дараагийн зорчигчдоо хүлээж авах юм байна.
2020 оны 3 дугаар сард “Руби Принсесс” хөлөг онгоцон дээр "ковид-19" дэгдэж, 30-аад зорчигч нас барсан хэрэг явдлаас хойш Австралид аяллын хөлөг онгоцнууд нэвтрүүлэхийг хоригложээ.
Тухайн үед “Руби Принсесс” хөлөг онгоцны зорчигчид Сиднейд буусан нь орон нутгийн иргэдийн дунд вирусний халдвар тархаах шалтгаан болсон байна.
Сүүлийн хоёр жилд анх аяллын усан онгоц Сиднейн эрэгт иржээ | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.