Шууд Chart

ОУВС: Украины байдлаас үүдэн 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг буурууллаа

2022-04-20 13:57:56

Инфляцын өсөлт, Украины нөхцөл байдлын эдийн засагт үзүүлж байгаа нөлөө, цар тахлын үр дагавар үргэлжилж байгаа зэргээс шалтгаалан ОУВС энэ оны төдийгүй ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулахад хүрчээ. Тус сангийн тэргүүлэх эдийн засагч Пьер-Оливье Гуринчас өчигдөр Вашингтонд энэ тухай мэдэгдлээ.

ОУВС-өөс өчигдөр нийтлүүлсэн сүүлийн дүгнэлтээр, энэ 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3,6 хувьд байхаар тооцоолжээ. Энэ нь, тус сангийн оны эхэнд тооцоолж байсан үзүүлэлтээс 0,8 пунктээр доошилсон дүн болж байна.

Украинд явуулж байгаа Оросын цэргийн ажиллагааны улмаас түлш шатахуун, хүнсний үнэ өсөлтийг хөөрөгдөж байгаа. Орос улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас улс орнуудын хоорондын худалдаа эргэлтийг бууруулна гэж ОУВС үзэж байна. Эдний тооцоогоор, ОХУ-ын ДНБ энэ онд 8,5 хувиар унах төлөв харагдаж байгаа аж.

Энэ нь  оны эхэн дэх таамгаас 11,3 пунктээр доошилсон үзүүлж юм. Мөн Украины эдийн засаг 35 хувиар агшина гэдэг тооцоолол дүгнэлтээ ОУВС-ийн шинжээчид танилцууллаа. Еврогийн бүсийн төлөвийг мөн шинжээчид, 2,8 хувиар буурна гэж тооцоолж байна.

Тэр дундаа эдийн засгийн өсөлт нь 2.1 хувь болж буурахаар байгаа  Герман улс хамгийн хүнд цохилтод орно гэж дүгнэжээ. АНУ болон Хятадын эдийн засаг мөн буурна гэдэг тооцооллыг ОУВС-ын шинжээчид гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУВС: Украины байдлаас үүдэн 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг буурууллаа   
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй