Шууд Chart

Итали Улс, Оросын хийн төлбөрийн шинэ нөхцлийн асуудалд ЕХ-ны байр суурийг харгалзана

2022-04-20 13:19:29

Оросын талаас байгалийн хийн төлбөрийн шинэ нөхцөл тавьсантай холбогдуулан Итали улс ЕХ-ны байр суурийг хүлээж харзнасан байдалтай байна. Хийн төлбөрийг рублиэр төлөх нь Оросын эсрэг хоригийг зөрчсөн хэрэг болно гэж Европын холбоо дүгнэх нөхцөлд Итали улс гагцхүү дээрх болзлоос татгалзана гэсэн тухай “Блумберг” агентлаг Италийн засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээллээ.

“Брюсселийн зүгээс хууль эрх зүйн дүн шинжилгээ бүрэн гарч дуустал, Италийн засгийн газар энэ чиглэлд аливаа үйл ажиллагаа явуулахгүй” гэж мэдээлэлд дурдсан байна. Европын комисс өмнө нь, Оросын ерөнхийлөгч Владимир Путины тогтоолд хийсэн дүн шинжилгээгээ Европын холбооны орнуудад танилцуулж байсан.

Тэнд дурдснаар, төлбөрийн шинэ механизмд шилжих нь оросын засгийн газар, Төв банк болон бусад байгууллага, хувь хүмүүсийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээг зөрчих магадлалтай гэж дүгнэжээ.

Тухайлбал, хийн хэлцэл дуусгавар болох хугацаа болоод худалдан авагч тал үүргээс чөлөөлөгдөх тов зэргийг Оросын төр бүрэн хянаж зохицуулах эрх зүйн шинэ нөхцөл бүрдэхээр байна гэж Европын комисс үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Итали Улс, Оросын хийн төлбөрийн шинэ нөхцлийн асуудалд ЕХ-ны байр суурийг харгалзана   
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй