
Оросын цэргийн хүч Украины зүүн бүс нутагт дайралтаа эрчимжүүлж байгаа нь илүү том өргөн хүрээтэй довтолгооны эхлэл гэж Пентагоны албаныхан мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хориг арга хэмжээгээ чангатгаж, Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар холбоотнуудтайгаа цахим уулзалт хийсэн байна.
NHK-ийн мэдээнээс үзвэл, энэ цахим уулзалтад “Их долоо”-гийн бүлгийн удирдагчид, НАТО болон ЕХ-ны тэргүүн нар оролцсон байна. Хямралын энэ үе шат хэдэн сараар сунжирч болзошгүй гэдэг байр суурийг Британийн албаныхан энэ үеэр илэрхийлжээ.
Гэлээ ч холбоотнууд хямралд хөндлөнгөөс шууд оролцох бодолгүй байна. Украин улс бүх талын дэмжлэг хүлээсээр байх болно гэдгийг Германы канцлер Олаф Шольц тэмдэглэлээ.
Гэхдээ дайн бусад улс орон руу өргөжин тархахаас сэргийлэхийг өөрсдийн үүргээ гэж онцолсон байна. Шольц, Украиныг илүү их зэр зэвсэг худалдан авах боломж олгох үүднээс санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэдгийг энэ үеэр мэдэгджээ.
Мөн АНУ болон Их Британийн албаныхан их буу хүнд зэвсэглэлийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээ илэрхийлсэн байна. Японы ерөнхий сайд Кишида Фумио, Засгийн газраас Украинд 300 сая долларын зээл олгохын сацуу, Япон улс тагнуулын дронууд илгээнэ гэжээ. Мөн химийн зэвсгийн дайралт болох нөхцөлд хамгаалалтын зорилгоор зориулалтын баг өмсгөл украинчуудад нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Өрнөдийн орнууд Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхээ амлаж байна | ||
Үзсэн: 422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.