Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.17/

2014-06-17 06:11:57

Өнөөдөр аргын тооллын 2014 оны Зургаадугаар сарын 17. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 20.  Тооно одтой, 3 хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр.  Ангараг гараг. Өдрийн барилдлага  Үхэх.  Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19):  Тэрслүү өдөр. Хүмүүст туслахаар ханцуй шамлан орсон үедээ та өөрийгөө бүхэлд нь таг мартдаг. Амрах цаг гаргаж бай, эс тэгвээс өөрийгөө зовоогч байхын гэм буруу чинь ирнэ. Хэрвээ та ядраад байвал хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэ. Өнөөдөр та халуун аарц, аньс, чацаргана буцалган ууж дархлаагаа сэргээ.

 

 Үхрийн орд (4/20-5/20): Азтай өдөр. Ажил дээрээ ямар нэгэн амжилт гаргах юмуу удирдлагадаа сайшаагдана. Гэхдээ амжилтанд хүрч чадахгүй байсан ч бүү санаа зов. Бурханы хийх ёстой ажлыг түүнд даатгаад үлдээ. Эцэг эх болсон үхрийнхэн үр хүүхдээрээ бахархах болно. Хайр дурлалтайгаа учирсан хүмүүс харин хоёр биендээ хамаг чөлөөт цагаа зарцуулж, хайр дурлалын гал халууныг мэдрэн, нэг нэгэндээ улам илүү ойртох хэрэгтэй.

Ихрийн орд (5/21-6/21): Зөвхөн оюун ухаанаа хөгжүүлээд байхгүй биеэ ч бас хөгжүүлэх хэрэгтэй өдөр бол өнөөдөр. Ямарваа нэг шинэ зүйлийг хийхдээ урам зориг, хүсэл эрмэлзэлтэйгээр эхлэгтүн. Цаашид ямар мэргэжлээр ажиллахыг хүсч байна, тэр мэргэжлийн чиглэлээрээ сурах хэрэгтэй гэдгийг санаарай. Өнөөдөр хэтэрхий их зүйлийг амжуулах гэж зүтгэснээс болоод бие чинь сульдаж магадгүй тул хэрвээ олон зүйлийг нэг дор амжуулах ёстой болвол зүгээр л урам зоригтой байх хэрэгтэй

Мэлхийн орд (6/22-7/22):  Хоёрдмол өдөр. Танд өртэй нэгнийг ялангуяа өрний хэмжээ бага бол хуулийн асуудал үүсгэх нь таны цагийг дэмий үрсэн хэрэг болж магадгүй. Ажлын ямар нэгэн чухал үйл явдлыг энэ өдөр тэмдэглэж болзошгүй бөгөөд энэ нь инээд хөгжил, мэдээллийг авч ирнэ. Орой гэрлүүгээ яараарай. Сайхан мэдээг дуулах болно.

 

Арслангийн орд (7/23-8/22): Хоёрдмол өдөр. Нийгмийн үүрэг даалгавар таны төлөвлөсөн хайрын үйл ажиллагааг нураах болно. Та нийгмийн үйл ажилгааг цуцлах уу эсвэл хайртыгаа ойлгоно гэдэгт итгэж байна уу? Магадгүй та хайрын төлөвлөгөөгөө дараа нь тавина. Оюутанууд хичээлийнхээ оргилд хүрэхийн тулд хэсэг бүлэгээрээ нэгдэж магадгүй.

 

Охины орд (8/23-9/22): Болгоомжлох өдөр. Бусдыг өөртөө соронзон мэт татах чадвартай дур булаам охиныхон хайр дурлалд амжилтаар дүүрэн байна. Охины ордныхон өдрийн турш эрх чөлөөтэй ихэмсэг занг тань эвдэхийг хүссэн эсрэг хүйсний хүмүүсийн хүрээлэлд байх болно. Гэхдээ хэт сэхүүн байх нь алдахын эхлэл.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Стратегитай байх өдөр. Өнөөдөр танд ашигтай бизнесийн санал ирэх ба таны ашиг орлого ч нэмэгдэх болно. Хэрэв та эерэг сэдэлтэй байх юм бол хамаг ажил тань сэтгэлчлэн бүтэх болно. Таны гаргасан шийдвэрт бусад хүмүүс эргэлзэж байсан ч хамаагүй та өөрийнхөөрөө л бай. Та бол биеэ даасан хүн. Танд бага зэргийн өв хөрөнгө ирж магадгүй.

Хилэнцийн орд (10/23-11/21): Хоёрдмол өдөр. Таны сэтгэлийн хөөрөл ааш зангаар чинь илэрч өөрт ашигтай зүйл олж харж магадгүй. Өөрийн зүйлээ хийх цаг гаргах хэрэгтэй. Ганц бие хүмүүс гэрийн эзэгтэйн ажилд урилгагүй орохоос болж амьдралд бууж өгөхөөр шийдэх бололтой. Дотоод хөдөлгөөнтэй байдал нь ажил мэргэжиллийн өөрчлөлт, аялал, хүсэл мөрөөдөл зэргийг авчирна.

Нумын орд (11/22-12/21):  Хүлээцтэй өдөр. Та өөрөө бүх асуудлыг шийдвэрлэх гэж зүтгэхийн оронд гэр бүлийн гишүүн бүртээ хуваарилан олгох нь зөв алхам байх болно. Карерь хөөсөн нумынхан хос нь өөртөө нь адилхан амбиц, хүсэл тэмүүлэлгүй гэж бодох тохиолдолд бухимдал үүсгэнэ. Бусдын үйлдлүүд хуурмаг байдлаар дүүрэн байх бөгөөд таны сонирхол үл ойшоогдоно. Тийм учраас болгоомжтой бай.

Матрын орд (12/22-1/19):  Ангараг гараг арслангийн орд дахь нартай нэгдэнэ. Тиймээс энэ өдөр бизнөсиийн болон ажлын амжилтын хамгийн оргил өдөр байна. Та танд ирэх боломжийг шүүрэн авахад бэлэн бай. Хэрвээ та ажил мэргэжлээ дээшлүүлэхийг хүсч байгаа бол азтай завшаан тохионо. Та шинэ ажилд орж буй бол ажил олгогчдыг төвөггүй алмайруулж чадна.

 

Хумхын орд (1/20-2/18): Сонирхол нэр хүндийн гэр болох арслангийн орд руу сар нүүх үөд хумхуудын нэр хүнд өснө. Та аливаа улигт явдалд автаж болзошгүй ба энэ нь үүнд өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Гэртээ болон ажилдаа ижил цагийг зарцуул. Та магадгүй бусдын үзэл бодлыг анхаарахгүй байж нарийн нягт нямбай ажиллаагүйгээс гэр бүл хамтрагчтайгаа маргалдахад хүрч болзошгүй.

Загасны орд (2/19-3/20):   Таагүй өдөр. Өнөөдөр олонх загаснуудад бүх зүйл өөрийнх нь эсрэг байгаа мэт санагдана. Үүнийг эмгэнэл бүү болго. Энэ нь зөвхөн таны хардамтгай зан юм. Гэвч ганцаар байх нь таныг тайвшруулж хуримтлагдсан асуудлын тухай тайван тунгаан бодож зөв шийдвэр гаргахад тусална.

 


Өнөөдрийн зурхай /2014.06.17/  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй